Баир Доржиевич Бадёнов (1976 оны зургадугаар сарын 28-нд Оросын Холбооны Улсын Агийн Буриадын Өөртөө Засах Тойрог буюу одоогийн Байгалийн чанад мужийн Могойтын дүүргийн Зугалай тосгонд төрсөн) нь байт харвааны олон улсын мастер. 2007 оны Дэлхийн цомын аварга.

Баир

Эрэгтэйчүүдийн байт харваа
Төлөөлдөг улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Баир Доржиевич Бадёнов
Төрсөн огноо 1976 оны 6 сарын 28
Төрсөн газар ОХУ-ын Агийн Буриад
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Бээжин 2008
Дэлхийн Цомын Тэмцээн
Алт Турк 2007
Европын АШТ
Мөнгө Турин 2008
Алт 1996

Намтар засварлах

1986 оноос ЗСБНХОУ-ын гавъяат дасгалжуулагч Б. Ц. Цынгуевийн удирдлага дор байт харваагаар хичээллэж эхэлсэн.

  • 1993 онд Дэлхийн залуучуудын аварга болсон
  • 1996 онд Европын аварга болсон
  • 2000 онд Сиднейн Олимпод багийн дүнгээр шагналт 4-р байр эзэлсэн
  • 2007 онд Туркэд болсон Дэлхийн Цомын Тэмцээнд түрүүлсэн
  • 2008 онд Туринд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд хувийн оноогоор мөнгөн медаль хүртсэн
  • 2008 онд Бээжингийн Олимпод хүрэл медаль хүртсэн.

Хувийн болон багийн дүнгээр Оросын хэд хэдэн удаагийн аварга.

Лавлах материал засварлах