Базарын Хатанбаатар

Базарын Хатанбаатар (1973 оны 2-р сарын 25-нд Шарын голын урхайчин тосгонд төрсөн) — Монголын шатарчин, их мастер, гавъяат тамирчин Олон улсын хэмжээний мастер.

Базарын Хатанбаатар
тамирчны тухай
Төрсөн өдөр1973 оны 2 сарын 25 (1973-02-25) (51 настай)
Төрсөн газарМонгол, Дархан-Уул, Шарынгол
Улс, оронМонгол Монгол (МУ)
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1999), ОУХМ (1993)
Оргил чансаа>2500 оноо (2001 оноос урьд)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Уугуул нутаг Завхан аймаг, Алдархаан сум.

1989 оны намар Улаанбаатар хотод зохиогдсон “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит 7-р тэмцээний  “Б” ангилалд нь түрүүлсэн учир дараа жилийн олон улсын тэмцээнд шууд оруулахаар шийдвэрлэжээ.

Тэр улсын аварга шалгаруулах 31-дэх тэмцээнд 18 настайдаа түрүүлж энэхүү амжилтаа 8 удаа давтжээ.

Шагнал засварлах

1991 онд спортын мастер, 1993 онд олон улсын хэмжээний мастер, 1996, 1999 оны Монгол улсын шилдэг тамирчин, БТС-ын тэргүүний ажилтан, 1999 онд их мастер болж зэрэг ахисан. 2005 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан.

2018 оны 8-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпийн хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн Шарын гол суманд зохион байгуулагдсан.

Цахим холбоос засварлах