Бадамдоржийн Ганчимэг

Бадамдоржийн Ганчимэг (1971 оны 1 дүгээр сарын 6-нд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн) нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой сэтгүүлч юм. Ярилцлагын төрлөөр мэргэшсэн тэрээр өдгөө Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байгаа.

Гэр бүл, боловсрол

засварлах

Ганчимэг 1988 онд Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг, 1997 онд Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус дүүргэсэн. Түүний аав Бадамдорж нь холбооны инженер, ээж Бямбажав нь холбооны техникч мэргэжилтэй, Монголын харилцаа холбооны салбарт бүх насаараа зүтгэсэн хүндэт холбоочин улсууд аж.

Ажилласан байдал

засварлах

Тэрээр 1996 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” –д ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд үндэсний өдөр тутмын төв хэвлэл Үндэсний шуудан сонины тоймчдын албаны даргаар ажиллаж байсан. 

"Open Door" хэмээх сониныг эрхлэн гаргаж байгаад 2016 оны 10 сард Монцамэ агентлагийн даргаар томилогдсон.

Уран бүтээл

засварлах
  • Бүүр түүр (1996)
  • Ярилцъя (2000)
  • Он жилүүд минь (2001)
  • Урдынхаараа би өвлийг угтана (2003)
  • Би ч гэсэн буруутай (2004)
  • 108 асуулт хариулт (2005)
  • Goodbye My Love (2007)
  • Аав бид хоёр (2013)

Тэрээр 1998 онд “Ардын эрх” сонины, 1999-2006 онуудад “Өдрийн сонин”-ы, 2000 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны шилдэг бичлэгийн шагналуудын эзэн болж байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл түүнд 2000 онд шилдэг бүтээлд олгодог “Ган үзэг” шагнал олгосон бол, 2004 онд Монголын сэтгүүл зүйн дээд шагнал болох Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ.

Түүний хөдөлмөр, уран бүтээлийг өндрөөр үнэлэн төр засгаас Алтан гадас одон, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол тэмдгээр шагнаж байжээ.

Гадны холбоос

засварлах