Бадамдоржийн Батбаяр
Бадамдоржийн Батбаяр ( 1960 онд төрсөн) Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Бизнесийн удирдлагын ухааны доктор.
Намтар
засварлахЗам, тээврийн сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны гишүүн
• ЖАЙКА-гийн санхүүжилтээр Монгол Улсын Сангийн Яаманд хэрэгжиж буй Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх төслийн зөвлөх
• Монгол Улсын Сангийн Яаманд дотоод аудитын чиглэлээр зөвлөгөө өгөх үндэсний техникийн зөвлөх (Дэлхийн банкны Уул уурхайн салбарын чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл)
• Бүгд Найрамдах Киргиз улсынТооцооны танхимд Аргазүй боловсруулах Олон улсын зөвлөх (БН Киргиз Улсын Үндэсний төсвийн ил тод байдлыг дэмжих төсөл "115АЮ, НҮБХХ-ийн хамтарсан төсөл')
• Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч
• Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст Засгийн газрын ахлах референт
• Төрийн Хянан шалгах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
• Соёлын яамны харъяа Улсын номын худалдааны газарт зөвлөлтийн ном хариуцсан мэргэжилтэн, Соёлын яаманд төлөвлөгөө, эдийн засгийн мэргэжилтэн
• Соёлын Яам, ШУА-ийн харъяа Соёл, урлагийн хүрээлэнгийн Соёлын онолын секторын эрхлэгч
• Засгийн Газрын Хэрэг эрхлэх газарт соёл, урлагийн хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын референт
• Соёлын Яамны Соёл, эдийн засгийн бодлогын газрын Ерөнхий захирал
• Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст Засгийн газрын ахлах референт
• 1998 оны 8-р сараас 2003 оны 1-р сар хүртэл Төрийн хянан шалгах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож ажилласан.
2003 онд Үндэсний аудитын газар болж өөрчлөгдөхөд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор томилогдож 2017 он хүтэл ажиллсан байна.
Тэрээр Төрийн хянан шалгах хороо 1996 онд Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага (ИНТОСАИ), Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага (АСОСАИ)-д гишүүнээр элссэнээр төрийн аудитын байгууллагуудын олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болход гар бие оролцсон. Уг олон талт хамтын ажиллагааны хүрээнд бусад орны мэргэжил нэгт байгууллагатай хамтран ажиллах, аудитын орчин үеийн арга зүйгээс суралцах өргөн боломж нээж өгсөн байна. ИНТОСАИ-н Хөгжлийн санаачилга (IDI), Байгаль орчны аудитын ажлын хэсэг (WGEA), АСОСАИ зэрэг байгууллагаас зохион байгуулсан олон улсын сургалтуудад манай албан хаагчид өргөнөөр хамрагдахад өндөр үүрэг гүйцэтгэсэн байна.
2017 оны 6-р сараас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаяр 3 жилийн хугацаатай томилогдон ажилласан байна.
2019 оноос Монголын мянганы сорилтын сангийн Дотоод аудитын захирал.
Бүтээл
засварлахБ.Батбаяр "Дотоод аудит" ном 2021 онд гаргасан. Уг ном нь Дотоод аудитын бүтэц, зохион байгуулалт, үйл явц, арга зүйн үндсэн асуудлууд, холбогдох ойлголт, ухагдахуунуудыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт, зарчим, шилдэг туршлагатай холбон тайлбарласан энэ ном улсын болон хувийн хэвшлийн дотоод аудиторуудад зориулагдсан ном.