Баграт цогчин дуган
Баграт цогчин дуган буюу Кутаиси цогчин дуган (Гүрж хэл:ბაგრატი; ბაგრატის ტაძარი) нь Гүржийн Имерети мужийн Кутайси хот дахь XI зууны үед баригдсан барилга юм. Өнөөдөр уг дуганаас зөвхөн туурь л үлджээ.
Баграт цогчин дуган ба Гелат хийд* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Баграт цогчин дуган | |
Улс | Гүрж |
Төрөл | Соёлын |
Шалгуур | iv |
Дугаар | 710 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1994 (18-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Кутайсигийн гол чимэг нэрийн хуудам болсон уг барилга нь Укмерионы толгойн орой дээр байрладаг. Уг дуганыг Баграт III хаан байгуулж эхэлсэн тул Баграт цогчин дуган хэмээн нэрлэх болсон гэдэг. Уг уран барилгын шалан дээр тэмдэглэснээс үзвэл 1003 онд баригдаж дууссан байдаг. 1692 онд Османы цэргүүд Багратыг эвдлэн сүйтгэж байв. Үүний улмаас дуганы тааз нурж, өнөөг хүртэл хэвээрээ байгаа ажээ. 1952 оноос археологийн судалгааны баг ажиллах болж, газар доорхи нууц замыг нь нээжээ. Удалгүй сэргээн засварлах ажлууд хийгдэж эхэлсэн байна. 2001 онд Гүржийн үнэн алдартны сүмийнхэн сэргээн засварлах ажлыг хийсэн юм.