Баарангийн Пүрэвдаш
Баарангийн Пүрэвдаш (1950 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн-2023 оны 12-р сарын 25-нд нас барсан) - Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, нийтлэлч, зохиолч.
Намтар
засварлах1969 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын дунд сургууль төгссөн.
1975 онд ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн.
1975 оноос Монголын Радио, телевизийн улсын хороонд /МРТУХ/ Гадаад нэвтрүүлгийн редактор, хариуцлагтай редактор.
Тэрбээр 1977 оноос МАХН-ын Төв хороонд зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгчийн ажил хашиж байсан.
1986 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1990 оны 5-р сараас "Ардын эрх" зэрэг Монголын төвийн хэвлэлд хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, эрхлэгч зэрэг алба хашиж байсан. "Өнөөдөр" сониныг үүсгэн байгуулагчдын нэг.
1996 оны 2-р сараас 8-р сард МОНЦАМЭ-гийн захирал.
2000 оны 9-р сарын 8-наас 2011 он хүртэл Монголын Радиогийн захирлаар томилогдон ажиллаж байсан зэрэг хариуцлагатай ажил эрхэлж байсан.
Бүтээл
засварлах"Шанаган булаг", "Тэнгэр цэлмэнэ", "Нартай өдрийн дурдатгал" ном хэвлүүлсэн.
Гэр бүл
засварлахЭхнэр Цогтхишишг, нэг хүү, хоёр охинтой.