Баавгайн манаач (одны орд)

Баавгайн манаач (одны орд) (Латин нэр: Bootes, Arctophylax, Custos[1][2][3]) орд огторгуйн хойд бүсэд байрлана. Нэр нь грекээр малчин гэсэн утгатай. Бүүтэс нь грекийн одон оронч Птолмейн бүртгэсэн 48 ордын нэг ба орчин үеийн 88 ордын нэг юм. Энэ ордод огторгуйн хамгийн тод 4 дэх од улбар шар аврага Арктурус оршдог. Эпсилон Бүүтис буюу Изар нь одон орон сонирхогчдын дунд нэртэй. Бүүтэс ордод өөр олон тод одод бий үүнд 4-өөс дээш гэрэлтэлтэй 8 од, 5-аас дээш гэрэлтэлтэй 21 од нийт 29 одыг энгийн нүдээр ажиглаж болно.

Бүүтэсийн орд
Бүүтэсийн орд

Арктурус буюу Альфа Бүүтис нь дэлхийгээс 36,7 гэрлийн жилийн зайд оршино, гэрэлтэлт нь -0,05. Огиоргуйн экватороос хойших хамгийн тод од ба Вега ба Капеллагаас арай илүү хурц ажиглагддаг. Нэр нь грекээр баавгай маллагч гэсэн утгатай. Спектрийн ангиллаар K1.5III-ийнх, Арктурус нь хөгшин од бөгөөд дотоод устөрөгчийн түлшээ дуусгаад хөрөөд манай нарны диаметрээс 27 дахин их тэлсэн. Массаараа нартай ижил боловч нарнаас 133 дахин хурц.

Цахим холбоос засварлах

  Commons: Баавгайн манаач (одны орд) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Pons, Wörterbuch Deutsch-Latein: Bootes, Arctophylax
  2. Karl Ernst Georges, Ausführliches lateinisch-deutsches Handwörterbuch: Bootes, Arctophylax, custos
  3. Charlton T. Lewis & Charles Short, A Latin Dictionary: Bootes, Arctophylax