Open main menu
Улаан хүрэн нь Ахал муж

Ахал муж (туркм. Ahal welaýaty; орос. Ахалский велаят; англ. Ahal Province) — Туркмен улсын таван мужийн нэг. 1992 онд байгуулагдсан. 97,160 км2 нутаг, 939,700 хүнтэй. Зөвлөлт Туркмений үед Ашхабад муж (орос. Ашхабадская область) гэдэг нэртэй байлаа. Дотроо Абадан, Тежен гэсэн 2 хот, нэр бүхий 9 хошуу, бүгд 11 нутаг болж хуваагдана. Мужийн засаг захиргаа Ак-Бугдай хошууны Аннау балгасанд байрладаг.