Атитлан нуур
Атитлан нуур (Испани: Lago de Atitlán) нь Гватемалын уулархаг нутагт оршдог, галт уулын гаралтай, гадагшаа урсгалгүй томоохон нуур юм. Төв Америкийн хамгийн гүн нуур гэгддэг тус нуурын ёроол тунгалаг бус бөгөөд хамгийн гүн газраа 340 метрт хүрнэ гэж тооцоолдог. Гурван галт уулын өмнөд бэлд байх гүн хавцалд тогтсон нуур юм. Атитлан нуурын орчимд Майячуудын хот суурин газрууд олон бий. Антигуагаас бага зэрэг баруун хойш 50 kilometres (31 mi) орчим зайд оршдог.
Атитлан нуур | |
---|---|
Спэйс Шаттл хөлгөөс авсан зураг. Зүүн хэсэгт нь Сан-Педро галт уул, дээд эрэгт нь байх том цагаан цэг нь Панахачел. | |
Онцлог | Кратер нуур, Гадагшаа урсгалгүй |
Ай савд багтдаг орон | Гватемал |
Талбай | 130.1 km2 (50.2 миль2)[1] |
Хамгийн гүн цэг | 340 m ([convert: unknown unit]) орчим |
Хөвөөний түвшин | 1,562 m ([convert: unknown unit]) |
Эшлэл | [1] |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 INSIVUMEH. "Indice de lagos". Татаж авсан: 2008.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)
Гадны холбоосууд
засварлах Commons: Атитлан нуур – Викимедиа дуу дүрсний сан