Ассам
Ассам (лат-га. Assam) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно умард биед оршдог муж.
Ассам | |
---|---|
муж | |
অসম ахам (ассам) | |
Брамапутра мөрөн | |
Энэтхэгийн газрын зурагт Ассам | |
Улс | Энэтхэг |
Муж | Ассам |
Дотроо | 33 тойрогт хуваагдана |
Мужийн төв | Диспур |
Газар нутаг | 78,438 км² (17-р том) |
Хүн ам (2011) | 31,205,576 (15-р олон) |
Нягт сийрэг | 400 хүн/км² |
1912 онд | Ассам муж өөрчлөн байгуулагдсан |
78 мянган км² газар нутаг, 31 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь ассам.
Газар зүй
засварлахАссам нутаг Энэтхэг орны дорно умард хэсэгт оршдог.
Аруначалпрадеш, Нагаланд, Манипур, Мизорам, Трипура, Мегалая мужуудын хамтаар Энэтхэгийн дорно умард хязгаар болно. Өрнөд Бенгал мужийн «тахианы хүзүү» Силигурийн нарийн зурвас нутгаар Энэтхэгийн үндсэн биетэй холбогддог. Мөн Бутан, Бангладеш улсын нутагтай хил залгана.
Нутгийн голоор Брамапутра мөрөн урсана. Үржил шимт, нам доор хөндий болно.
Хүн ам зүй
засварлахАссамын хүн амын 73.18% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 78.81%, эмэгтэйд 67.27%.
Хотын хүн амын эзлэх хувь - 13%.
Олон хэл угсаатны нутаг. Нийт хүн амын 48.8% ассам, 27.5% бенгал, 5.9% хинди, 4.8% бодо, 2.1% балба хэлтэй.
Үүнээс хүн амын 68%-ийн төрөлх хэл нь балба, 7% сикким, 6.6% хинди, 6.5% лепча хэлтэй.
Хүн ардын 61% хиндү, 35% лал, 4% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
засварлахТомоохон хот (2011 оны байдлаар):
- Гувахати – 963,429 хүнтэй.
Түүх
засварлахТүүхийн түрүү үед нутгийн вант улсууд оршин байв. Гупта улсын үед хязгаар байв.
Ахом, Сутя, Коч улсын мэдэлд, дараа нь Качарын, дараа нь Моголын мэдэлд байж байв.
Британийн колонийн харьяа Бенгал мужид харьяалагдсан. Салж нийлж байгаад 1912 онд Бенгалаас дангаар байгуулагдсан.
1947 онд Ассам Энэтхэг улс тусгаар тогтноход муж хэвээр нэгдсэн. 1970 онд Нагаландыг Ассамаас салган үүсгэжээ.
Зураг
засварлах-
Эртний булш бунхан
-
Гувахати хот
-
Сүмийн гадна
-
Тутаргын талбайд