Артур Харден

Британийн биохимич

Сэр Артур Харден (Англи: Sir Arthur Harden, 1865 оны 10 сарын 12 – 1940 оны 6 сарын 17) нь Английн биохимич байв.

Артур Харден
Төрсөн огноо1865 оны 10 сарын 12 (1865-10-12)
Манчестер, Англи
Нас барсан огноо1940 оны 6 сарын 17
(74 насалсан)
Боурн Энд, Бакингемшир, Англи
ҮндэсНэгдсэн Вант Улс
СалбарБиохими
Төгссөн сургуульМанчестерийн Их Сургууль - магистр
Эрлангений Их Сургууль - доктор
Эрдмийн ажлын зөвлөхОтто Фишер
Алдаршсан зүйлисгэгчийн эсийн химийн бүтцийг тодорхойлсон
Нэр хүндтэй шагналуудХимийн салбарын Нобелийн шагнал (1929)

Судалгаа

засварлах

1886 онд Харден Химийн салбарын Далтоны тэтгэлэг хүртэж, Эрлангенд Отто Фишертэй хамт нэг жил ажиллажээ. Манчестерт буцаж ирээд, лекц уншиж байгаад удалгүй шинээр байгуулагдсан, хожим Листер Хүрээлэн гэгдэх болсон Британийн Урьдчилан Сэргийлэх Анагаах Ухааны Хүрээлэнд химичээр ажиллаж эхэлсэн. 1907 онд Биохимийн хэлтсийн дарга болж, 1930 онд тэтгэвэрт гарах хүртлээ уг албан тушаалыг хашжээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа хүрээлэндээ судалгааны ажил эрхэлж байв.

Харден 1926 онд язгууртны хэргэм зэрэгтэй болж, мөн хэд хэдэн газрын хүндэт доктор цол хүртсэн билээ. Эзэн Хааны Нийгэмлэгээс түүнд 1935 онд Дави медаль хүртээсэн.

Хувийн амьдрал

засварлах

Тэрээр гэрлэсэн бөгөөд эхнэр нь 1928 онд нас баржээ. Тэд хүүхэдгүй байв.

  • Hopkins, Frederick Gowland (1942). "Arthur Harden. 1865-1940". Obituary Notices of Fellows of the Royal Society. 4 (11): 2–14. doi:10.1098/rsbm.1942.0001. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)
  • Manchester, Keith L. (2000). "Biochemistry comes of age: a century of endeavour". Endeavour. 24 (1): 22–7. doi:10.1016/S0160-9327(99)01224-7. PMID 10824440. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Manchester, Keith L. (2000). "Arthur Harden: an unwitting pioneer of metabolic control analysis". Trends in Biochemical Sciences. 25 (2): 89–92. doi:10.1016/S0968-0004(99)01528-5. PMID 10664590. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)