Арнфинн Бергманн

Арнфинн Бергманн (норв. Arnfinn Bergmann, 1928 оны 10 сарын 14-2011 оны 2 сарын 13) нь Норвегийн цанын харайлтын тамирчин бөгөөд 1952 оны Ослогийн олимпод 90 м-ийн төрөлд алтан медаль хүртжээ.

Арнфинн Бергманн
Цанын харайлт
Төлөөлдөг улс:  Норвеги
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Арнфинн Бергманн
Төрсөн огноо 1928 оны 10 сарын 14 (1928-10-14)
Төрсөн газар Тронхейм
Нас барсан огноо 2011 оны 2 сарын 13
(82 насалсан)
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Осло 1952 Хувь
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Лэйк-Плэсид 1950 Хувь

Тэрээр мөн хөлбөмбөгийн спортоор хичээллэж, 1947/48 оны улиралд Freidig FK багийн бүрэлдэхүүнд улсынхаа аварга болсон. Мөн онд цанын харайлтын улсынхаа идэрчүүдийн аварга болсноор цанын спортоор дагнан хичээллэх болсон аж. Тэрээр цанын харайлтаар Норвегийн 3 удаагийн аварга (1952, 1953, 1958) болжээ.