Ариун хавар
С.Дягилевийн захиалгаар бичигдсэн И.Стравинскийн гурав дахь балет болох "Ариун хавар" (Франц: Le Sacre du printemps; Орос: Весна священная) бүтээлд эртний орос тариачдын хаврын улирлыг угтах ёс заншлын тухай өгүүлдэг.
"Ариун хавар" бүжгэн жүжиг нь хөгжмийн түүхэнд эргэлт хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зохиол юм. И.Стравинский урьд өмнө байгаагүй найрал хөгжмийн том бүрэлдэхүүнд бичиж, хурц тод, хэмнэлийг нарийн төвөгтэй байдал, харсгаа дурсгалыг байнга хэрэглэснээр нэг талаас хатуу зэрлэгдүү, нөгөө талаас сэтгэл татахуйц сонирхолтой бүтээл болгосон юм.