Ардчилсан Нам (Өмнөд Солонгос)
БНСУ-ын Ардчилсан нам, Тобуро́ (солонгос. 더불어민주당 Тобуро минджудан; Тобуро — «хамт») БНСУ-ын эрх баригч улс төрийн нам. 2022 оны 3-р сараас Намын даргаар Юн Хо Жун болон Паг Жи Хён нар томилогдоод байгаа.
Түүх
засварлахАнх "Ардчилсан нам" (солонгос. 민주당 Минжүданг) 1955 онд Шин Ихээ, Жан Мён, Юн Босун, Чо Бёнгог нар үүсгэн байгуулжээ. Гэвч 1964 онд "Иргэний нам"-тай нэгдэж, нам оршин тогтнохоо больсон. Үүний дараа 2014 он хүртэл ардчилсан чиг баримжаатай олон намууд залгамжлан байгуулагдаж татан буулгагдаж байжээ.
2014 оны 3-р сарын 16-нд Ардчилсан нам “Шинэ улс төр” эвсэлтэй нэгдэж, “Ардчиллын төлөөх улс төрийн шинэ холбоо” байгуулсан. 2015 оны 12-р сарын 28-ны өдөр “Ардчиллын төлөөх улс төрийн шинэ холбоо” шинэ нэрээр “Хамтарсан Ардчилсан нам”, дараа нь "Ардчилсан нам" гэж нэрлэгдэх шийдвэр гаргасан байна.
2016 оны Өмнөд Солонгосын парламентын сонгуульд “Ардчилсан нам” ялалт байгуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгч болсон.