Апусенийн нуруу

f

Апусенийн нуруу
Румын дахь Апусенийн нурууг улаанаар хүрээлсэн
Румын дахь Апусенийн нурууг улаанаар хүрээлсэн

Румын дахь Апусенийн нурууг улаанаар хүрээлсэн

Турени дахь хавцал
Турени дахь хавцал

Турени дахь хавцал

Ноён оргил Кукурбэта Маре (1849 м)
Газар орон Румын
Солбицол 46° 30′ У, 23° 0′ ЗКоординат: 46° 30′ У, 23° 0′ З

Апусенийн нуруу (мөн Апусен буюу Апусений нуруу, Трансильванийн Өрнөд Карпатын нуруу эсвэл Өрнөдийн нуруу) нь Румын Улсын баруун бүсэд орших нуруу.

Энэхүү нурууны оргилууд нь 1100 метрээс 1800 метр өндөрт хүрэх ба энэ нь Өрнөд Румыны Карпатын нурууны (үүнийг заримдаа Румыны Өрнөд Карпатын нуруу гэж ташаа хэрэглэх нь бий) хойд хэсгийг бүрдүүлнэ.

Нурууны суурийн талбай нь бараг дугариг хэлбэртэй, 130-150 километрийн голчтой, Марош, Сомеш, Баркау голуудаар зааглагдана.

Газрын гадарга судлал талаас нь авч үзвэл энэ нуруу нь өндөг шиг хэлбэртэй нуруун арал бөгөөд түүний намхан толгод нь умард ба баруун урд хэсгээрээ бусад Карпатын нурууны нумтай холбогддог.

Зургийн цомог

засварлах

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Апусенийн нуруу – Викимедиа зураг, бичлэг, дууны сан