Антонини Пи нь (Англи хэл:Antoninus Pius бүтнээр Caesar Titus Aelius Hadrianus Antoninus Augustus Pius) (МЭ 86 оны есдүгээр сарын 19-нд Латиумын Лавиниумд төрж, МЭ 161 оны гуравдугаар сарын 7-нд Этрурын Лориумд нас барсан.) Ромын эзэн хаан (МЭ 138–161 он) юм. Галл гаралтай тэрээр Италид шүүх байгууллагад ажиллаж байгаад 120 онд консулаар сонгогджээ. Дараа нь Азийн мужийн захирагчаар (134 оны орчим) ажиллаж байв. Удалгүй Антонини эзэн хаан Хадрианы зөвлөх болж, 138 онд түүний залгамжлагчаар тодров. Түүнийг нас нөгчихөд бурханчлан шүтэж, Пиус (“үнэн сүсэгт”) хэмээн нэрийдэх болжээ. Тэрээр Британи болон бусад мужуудад гарсан бослогуудыг номхотгож, Антонины ханыг бариулжээ.

Ромын эзэн хаан Антонини Пигийн цээж баримал; Кирене, Умард Африк (Британий Музей)

Цахим холбоос

засварлах
  Commons: Антонини Пи – Викимедиа дуу дүрсний сан