Андрей Колмогоров

Андрей Николаевич Колмогоров (1903 оны 4-р сарын 12 (25)-нд Оросын Тамбов хотод төрсөн- 1987 оны 10-р сарын 20-нд Москва хотод нас барсан) -Зөвлөлтийн математикч, ХХ зууны томоохон математикчдын нэг. Орчин үеийн магадлалын онолын үндсэлэгчдийн нэг.

А.Колмогоров топологи, геометр, математик логик, сонгодог механик, турбулентийн онол, алгоритмын нарийн төвөгтэй байдлын онол, мэдээллийн онол, функцийн онол, тригонометрийн цувааны онол, хэмжүүрийн онол, функцийн ойртох онол, олонлогын онол, дифференциал тэгшитгэлийн онол, динамик системийн онол, функциональ шинжилгээ болон математикийн бусад хэд хэдэн салбарт суурь үр дүнд хүрсэн эрдэмтэн юм. Философи, түүх, математик заах арга зүйн шинэлэг бүтээлийн зохиогч. Мөн статистик физикийн ажлууд нь их алдартай (тухайлбал Жонсон-Мела-Аврами-Колмогоровын тэгшитгэл).

Москвагийн улсын Их сургуулийн Профессор (1931), ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн академик, физиз-математикийн ухааны доктор (1939). 1964-1966 болон 1974-1985 онуудад Москвагийн математикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч. 1963 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1965 онд Ленины болон 1941 онд Сталины нэрэмжит Төрийн шагнал хүртсэн. ЗХУ-ын үед 7 удаа В.Ленины одон хүртсэн байна.

АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гадаад гишүүн (1967), Лондонгийн Хааны нийгэмлэг (1964), Францын (Парисын) Шинжлэх ухааны академийн (1966), Германы Байгалийн судлаачдын академийн "Леополдина" (1959) гишүүн, Америкийн Урлаг, Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн (1959), Унгарын Шинжлэх Ухааны Академийн гадаад гишүүн (1965), Польшийн Шинжлэх Ухааны Академи (1956), Нидерландын Хааны Шинжлэх Ухааны Академи (1963), БНАГУ-ын Шинжлэх Ухааны Академи (1977), Финландын Шинжлэх Ухааны Академи (1985), Румыны Академийн Хүндэт гишүүн.

Лондонгийн математикийн нийгэмлэгийн гишүүн (1962), Энэтхэгийн математикийн нийгэмлэгийн гишүүн (1962), Америкийн философийн нийгэмлэгийн гадаад гишүүн (1961).

Парисын их сургуулийн хүндэт доктор (1955), Стокгольмын их сургууль (1960), Энэтхэгийн Калькутта хотын статистикийн хүрээлэн (1962)-гийн Хүндэт гишүүн.

Бүтээлүүд

засварлах

Отдельные издания[править | править код]

засварлах
  • Колмогоров А. Н. Общая теория меры и исчисление вероятностей // Труды Коммунистической академии. Математика. Т. 1. — М., 1929. — С. 8—21.
  • Kolmogorov A. N. Grundbegriffe der Wahrscheinlichkeitrechnung, in Ergebnisse der Mathematik. — Berlin, 1933.
  • Kolmogorov A. N. Foundations of the theory of probability. 2nd edition. — Chelsea Pub. Co., 1956. — 84 p.
  • Колмогоров А. Н. Основные понятия теории вероятностей. 2-е изд. — М.: Наука, 1974. — 120 с.
  • Колмогоров А. Н., Фомин С. В. Элементы теории функций и функционального анализа. 4-е изд. — М.: Наука, 1976. — 544 с.
  • Колмогоров А. Н., Драгалин А. Г. Введение в математическую логику. — М.: Изд-во Моск. ун-та, 1982. — 120 с.
  • Колмогоров А. Н., Журбенко И. Г., Прохоров А. В. Введение в теорию вероятностей. — М.: Наука, 1982. — 160 с.
  • Колмогоров А. Н., Драгалин А. Г. Математическая логика. Дополнительные главы. — М.: Изд-во Моск. ун-та, 1984. — 120 с.
  • Колмогоров А. Н. Теория вероятностей и математическая статистика. — М.: Наука, 1986. — 534 с.
  • Колмогоров А. Н. О профессии математика. — М.: Изд-во Моск. ун-та, 1988. — 32 с.
  • Колмогоров А. Н. Математика — наука и профессия. — М.: Наука, 1988. — 288 с.
  • Kolmogorov A. N., Fomin S. V. Elements of the Theory of Functions and Functional Analysis. — Dover Publications, 1999. — 288 p. — ISBN 978-0-486-40683-1.
  • Kolmogorov A. N., Fomin S. V. Introductory Real Analysis / Translated by R. A. Silverman. — Prentice Hall, 2009. — 403 p. — ISBN 978-0-13-502278-8.