Мэдээллийн онол

Мэдээллийн онол нь мэдээллийн квантчлалын талаар тайлбарладаг хэрэглээний математик, цахилгааны инженерчлэл, компьютерийн шинжлэх ухааны салбар.

АНУ-ын эрдэмтэн Клод Шэннон 1948 онд мэдээлэл нь бие даасан шинжлэх ухаан мөн гэдгийг баталж, түүний онолыг боловсруулж, аливаа мэдээллийн хэмжээг мөрийн тоо, цаг хугацаагаар бус агуулгаар нь хэмжиж болно гэсэн дүгнэлт хийжээ. Тэрээр аль нь ч үнэн байж болох хоёр боломжийн нэгийг тодруулсан хариунд багтаж буй мэдээллийг нэг бит хэмжээтэй гэж үзээд, түүнийг хэмжих дараах томъёог боловсруулсан байна. Үүнд: H = log² n Энд H – бит хэмжигдэхүүн, n – боломж бүхий тохиолдлууд юм. Үүнийг орчин үеийн мэдээллийн шинжлэх ухаанд өргөн ашиглаж байгаагийн хамт зарим тохиолдолд сэтгүүл зүйн практик ч хэрэглэдэг байна.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Мэдээллийн онол – Энэ үгийг тайлбар толиос харна уу