Андрей Денисов
Андрей Иванович Денисов (1952 оны 10 дугаар сарын 3-нд ЗХУ-ын ЗСБНСУкраин Улсын Харьков хотод төрсөн) -ЗХУ, ОХУ-ын дипломат. 2013 оноос ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эхт Элчин сайд, 2005 онд ОХУ-ын дипломат албаны гавьяат ажилтан цол хүртсэн.
Намтар
засварлах1974 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Хятад, англи хэлтэй.
1973-1981 онд - орчуулагч, ЗХУ-ын БНХАУ дахь эдийн засаг, худалдааны төлөөлөгч.
1981-1991 онд -ЗХУ-ын Төв Хорооны Олон улсын хэлтсийн БНХАУ-ын мэргэжилтэн.
1992-1997 онд - БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, ахлах зөвлөх.
1997-2000 онд - ОХУ-ын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал.
1998 оны 10-р сарын 21-нээс 2000 оны 6-р сарын 14-нд ОХУ-ын ГХЯ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн.
2000 оны 4-р сарын 21-нээс 2001 оны 12-р сарын 28-нд ОХУ-аас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
2001 оны 12-р сарын 28-наас 2004 оны 7-р сарын 12 -нд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд.
2004 оны 7-р сарын 12-ноос 2006 оны 4-р сарын 8- нд ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэргэд суугаа ОХУ-ын төлөөлөгч.
2006 оны 4-р сарын 8-наас 2013 оны 4-р сарын 22-нд ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд.
2013 оны дөрөвдүгээр сарын 23-наас - 2023 он хүртэл 10 жил ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
2003 онд ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн.