Амьсгалах процесс
Агаараас хүчилтөрөгчийн хийг аван, уушгинд хийн солилцоо явагдан, буцаагаад нүүрстөрөгчийг гаргахыг амьсгалах процесс гэнэ.
Амьсгалыг дотор нь аэроб, анаэроб хэмээн 2 хуваах ба аэроб амьсгал нь хүчилтөрөгчийн хийн оролцоотойгоор биед ихээхэн энерги үүсгэх процесс бол анаэроб амьсгал нь хүчилтөрөгчийн хийн оролцоогүйгээр биед бага хэмжээний энерги, сүүний хүчил үүсгэх үйл явц юм.