Америкийн англи хэл

Америкийн англи хэл (AmE, AE, AmEng, USEng, en-US гэж товчлогддог), заримдаа Америкийн Нэгдсэн Улсын англи хэл гэж нэрлэдэг тус хэл нь АНУ-д хэрэглэгддэг уугуул англи хэлний төрөл юм.[4] Англи хэл нь АНУ-д хамгийн өргөн тархсан хэл бөгөөд хэдийгээр тус улсад албан ёсны хэл гэж байдаггүй ч засгийн газар, боловсрол, худалдаанд хэрэглэгддэг де-факто нийтлэг хэл юм. 20-р зуунаас хойш америк англи хэл дэлхий даяар англи хэлний хамгийн нөлөө бүхий хэлбэр болсон.[5][6][7][8][9][10]

Америкийн Англи хэл
American English
Бүс нутагАмерикийн Нэгдсэн Улс
Төрөлх хэлтэн
242 сая, АНУ дахь англи хэлний бүх хэлбэр (2019)
67.3 сая АНУ дахь хоёрдогч ярилцагчид (2019)
Эрт хэлбэр
Албан ёсны хэрэглээ
Улс
АНУ (гол хэл, 32 муж, таван АНУ-ын нутаг дэвсгэр)
Томьёолбор
ISO 639-3
ГлоттологБайхгүй
IETFen-US[2][3]
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Америкийн англи хэлний төрөл зүйл нь дуудлага, үгийн сан, дүрэм, ялангуяа зөв бичгийн дүрмээрээ улс дотроо жигдэрсэн байдаг ч англи хэлний бусад аялгуудаас ондоо байдаг. [11] Орон нутаг, угсаатны болон соёлын шинж тэмдэг илт дутмаг гэж тооцогддог аливаа америк эсвэл канад аялгыг "ерөнхий" эсвэл "стандарт" америк аялга гэж нэрлэдэг бөгөөд АНУ-ын газар нутаг, олон нийтийн соёл, боловсролоор дамжуулан өнөөгийн хэлбэрээ олсон юм. Гэхдээ түүхэн болон одоогийн хэл шинжлэлд нэг "үндсэн" америк аялга байдаг гэсэн ойлголтыг дэмждэггүй.[12][11] Америкийн англи хэлний авиа өөрчлөгдсөөр байгаа бөгөөд зарим орон нутгийн аялга алга болсон ч 20-р зуунд хэд хэдэн томоохон бүс нутгийн аялга гарч ирсэн. [13]

Америк болон Британийн англи хэлний ялгаа

засварлах

Америкийн англи болон Британийн англи хэл (BrE) нь авиа зүй, үгийн сан, (бага хэмжээгээр) дүрэм, зөв бичгийн түвшинд ялгаатай байдаг. Америкийн анхны боловсронгуй толь бичиг болох Англи хэлний Америкийн толь бичгийг 1828 онд Ноа Вебстер бичсэн бөгөөд эдгээр үсгийн хэд хэдэн үгийг тэгшитгэсэн байдаг.

Лавлагаа

засварлах
  1. "Unified English Braille (UEB)". Braille Authority of North America (BANA). November 2, 2016. Эх хувилбараас архивласан: November 23, 2016. Татаж авсан: January 2, 2017.
  2. "English". IANA language subtag registry. 16 Аравдугаар сар 2005. Татаж авсан: 11 Нэгдүгээр сар 2019.
  3. "United States". IANA language subtag registry. 16 Аравдугаар сар 2005. Татаж авсан: 11 Нэгдүгээр сар 2019.
  4. Crystal, David. English as a Global Language.
  5. Engel, Matthew. That's The Way It Crumbles: the American Conquest of English.
  6. "Fears of British English's disappearance are overblown". 2017-07-20.
  7. Harbeck, James (July 15, 2015). "Why isn't 'American' a language?" (британи-англи хэлээр).
  8. Reddy, C. Rammanohar. "The Readers' Editor writes: Why is American English becoming part of everyday usage in India?" (америк-англи хэлээр).
  9. "Cookies or biscuits? Data shows use of American English is growing the world over". 17 July 2017.
  10. Gonçalves, Bruno (25 May 2018). "Mapping the Americanization of English in space and time". {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  11. 11.0 11.1 Kretzchmar 2004.
  12. Labov 2012.
  13. "Do You Speak American?: What Lies Ahead?". PBS.