Америкийн Балетын театр
Америкийн Балетын театр, АБТ (англи. American Ballet Theatre, ABT) — Нью-Йорк хотод 1939 онд үүсгэн байгуулагдсан америкийн балетын хамт олон юм. Анх «Балетын театр» (англи. Ballet Theatre) гэдэг байгаад сүүлд 1956 онд өнөөгийн "Америкийн Балетын театр" нэртэй болсон.
Түүх
засварлах1939 оны намар АБТ нь өнгөрсөн үеийн шилдэг балетын репертуарыг хөгжүүлэх, авьяаслаг бүжиг дэглээчдийн шинэ бүтээлүүдийг хаанаас ч олох зорилготойгоор нээлтээ хийсэн. Люсиа Чейс, Оливер Смит (1945 - 1980) нарын удирдлаган дор компани энэ эрхэм зорилгоо илүү биелүүлсэн. Люсиа Чейс тус хамтлагийг 40 жил удирдсан юм. 1956 онд Балетын театр нэрэндээ "Америк" гэсэн угтвар нэмж авсан байна.
Михаил Барышников 1970-аад онд тус компанид бүжиглэсний дараа 1980-1989 онд уран сайхны удирдагчаар ажилласан байна. Агнес де Милл, Жером Роббинс, Твайла Тарп, Антони Тюдор нар компанид зориулж шинэ балетуудыг бүтээсэн юм. Михаил Фокин өмнөх олон бүтээлээ тэдэнд зориулж дахин сэргээжээ. Гоцлол бүжигчдийн тоонд Алисия Алонсо, Эрик Брун, Антон Долин, Наталья Макарова нар орсон байдаг.
Албан ёсны цахим хуудас: https://www.abt.org/