Михаил Барышников
Михаил Барышников (орос. Михаи́л Никола́евич Бары́шников, 1948 оны 1-р сарын 28-нд Зөвлөлт Латвийн Рига хотод төрсөн) — зөвлөлтийн сүүлд 1974 оноос америкийн балетчин, балетмейстер, жүжигчин, цуглуулагч, гэрэл зурагчин бөгөөд нийгмийн зүтгэлтэн. 1974 онд Канад улсад тоглолтоор яваад тэндээ үлдсэн бүр мөсөн үлдсэн Зөвлөлтийн балетчин юм.
Намтар
засварлахТэрээр Зөвлөлтийн Армийн офицерын гэр бүлд төрсөн бөгөөд 12 настай байхад нь эх нас барж өнчирсөн байна. Ригагийн бүжиг дэглэлтийн дунд сургуульд багш Юрис Капралис, Валентин Блинов нартай хамтран балетын чиглэлээр суралцаж эхэлсэн. Тэрээр Александр Годуновтой нэг ангид сурч байсан бөгөөд Ленинградын бүжиг дэглэлтийн сургуульд Александр Пушкиний ангид үргэлжлүүлэн суралцсан (өмнө нь Рудольф Нуриевын багш байсан).
1967-1974 онд Кировын нэрэмжит Ленинградын Дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүлэх гоцлол бүжигчин байсан. Людвиг Минкусын “Дон Кихот” балетын Базилийн дүр, Пётр Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй” жүжгийн Хүсэл, Николай Чирвинскийн ижил нэртэй балетын Гамлет, “Ерөнцийг бүтээн байгуулалт” балетын Адамын дүрийг бүтээсэн.
Тэрээр 1974 онд Канадад Зөвлөлтийн "Большой театр"-ын хамт олонтой аялан тоглолтын үеэр эртний танил Александр Минцээс "Америкийн Балетын театр"-т ажиллах урилга авч оргосон байна. 1974-1978 онд тэрээр Нью-Йорк дахь Америкийн балетын театрын тэргүүлэх бүжигчнээр ажилласан юм.
2016 оны 12-р сарын 21-нд тэрээр Латви улсын иргэн болох хүсэлтээ Латвийн парламентад илгээжээ. 2017 оны 4-р сард Латвийн Сейм бүжигчнийг Латвийн иргэншилтэй болгох асуудлыг санал нэгтэй баталсан байна.