Альберт Кан (франц. Albert Kahn, 1860 оны 3-р сарын 3-нд төрсөн-1940 оны 11-р сарын 14-нд нас барсан) -Францын банкир, буяны үйлстэн байсан бөгөөд "Гаригуудын архив" (франц. Les archives de la planète, англи. The Archives of the Planet) хэмээх гэрэл зургийн асар том төслийг санаачилсан гэдгээрээ алдартай. Тэрээр 22 жилийн турш 72,000 өнгөт гэрэл зураг, 183,000 метр урт кино цуглуулж чадсан байна.

Тэрээр 1860 оны 3-р сарын 3-нд Францын Доод Рин мужийн Мармутье хотод Луи Кан хэмээх еврей малын наймаачин, боловсролгүй гэрийн эзэгтэй эх Бабетт Кан (төрөхдөө Блох) нарын дөрвөн хүүхдийн ууган нь болон мэндэлж Абрахам Кан нэртэй болжээ.

Абрахам хүүг арван настай байхад эх нь нас барсан бөгөөд 1871 онд дайны дараа нутгийг нь Германд нэгтгэсний дараа Каны гэр бүл 1872 онд Францын зүүн хойд хэсэгт орших Сент-Михиел рүү нүүж, 1873-1876 онуудад Саверн коллежид үргэлжлүүлэн суралцжээ.

1879 онд Альберт Кан Парист банкны ажилтан болсон ч оройн цагаар суралцжээ. Түүний зөвлөгч нь түүний насан туршийн найз болсон гүн ухаантан Энри Бергсон байв. Тэрээр 1881 онд сургуулиа төгсөж, оюуны хүрээнийхэнтэй үргэлжлүүлэн харилцаж, Auguste Rodin, Mathurin Mehe нартай найзууд болжээ. 1892 онд Кан тэр үед Европ дахь хамгийн чухал санхүүгийн байгууллагын нэгд тооцогдож байсан "Goudchaux Bank" банкны ерөнхий захирал болжээ. Тэрээр мөн аялалын тэтгэлэгээр дамжуулан дээд боловсролыг сурталчилж байв.

Альберт Каны мүзей

засварлах

1986 оноос хойш гэрэл зураг, кинонуудыг Парисын Булон-Билянкурт, 14 Rue du Port, өөрийн эзэмшиж байсан дөрвөн га цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд үндэсний музей байгуулжээ.