Алтан Дарь овоо

Энэ хуудас тахилгат уулын тухай. Рашаан бол Алтан Овооны рашаан-ыг үзнэ үү.

[[Ангилал:]]

Алтан Дарь овоо
Алтан Овоо, Дарь-Овоо
Үнэмлэхүй өндөр 1354 м
Байрлал Дарьганга сум, Сүхбаатар аймаг
 Монгол
Харьцангуй өндөр 100 м
Солбицол 45° 18′ 26″ У, 113° 51′ 1″ ЗКоординат: 45° 18′ 26″ У, 113° 51′ 1″ З
Алтан Дарь овоо (Монгол Улс)
Алтан Дарь овоо (Монгол Улс)
Алтан Дарь овоо
Алтан Дарь овоо
Төрөл Галт уулын
Онцлог Төрийн тахилгатай

Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт уул. Мөн Дарь-Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг.

Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100 м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог төрийн тахилгат уул болгосон юм[1].

Цааш унших

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Archived from the original on 2013-11-13. Татаж авсан: 2013-12-07.