Алтансандал уулын булш
Алтансандал уулын булш нь зэс чулууны үеийн Афанасьевийн соёлд хамаарах булш оршуулгын дурсгал. Афанасьевийн соёлын он цагийг НТӨ IV мянганы сүүлчээс III мянганы эхэн хагаст холбогдуулан үздэг.
Алтансандал уул нь Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших ба Хойд Тамирын хөндийд голын зүүн эрэгт орших жижгэвтэр уул юм. Бүлэг дурсгалын баруун хэсэгт онцгойдуу байрласан 4-4.5 м голчтой жижиг хавтгай хэлбэртэй чулуу шороо холимог дараастай 6 булш байсны гурвыг нь 1971 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедици малтан судалжээ.[1]
Булш
засварлахАлтансандал уулын булшнууд нь 1.5 м хүртэл гүнтэй нүхэнд ар нуруугаар нь хэвтүүлэн хөлийг нь өвдгөөр нугалан босгож байрлуулсан байдаг. Нэг булшинд ганц хүний оршуулгатай байх бөгөөд хүнийхээ толгойг баруун болон зүүн тийш нь хандуулдаг байна. Хэдийгээр дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл үгүй боловч хүнийхээ ясыг улаан өнгийн зосон будгаар элбэг будсан байдаг нь зэс чулууны үеийн Афанасьевийн булшны нэгэн сонгодог шинж болно.
Алтансандал уулын булшнаас гарсан хүмүүс нь антропологийн хэв шинжийн хувьд европжуу, түүний дотор европиод арьстны афанасьев хэв шинжид хамаарна. Судлаачид Алтансандал уулын булш болон түүнтэй төстэй Шатар чулууны булшнууд нь Минусын хотгорынхоос илүү Уулын Алтайн дурсгалуудтай адил төстэй, эсвэл Тувагийн дурсгалуудтай илүү ижил гэхчилэн угсаа хамаарлыг нь тайлбарласан байдаг. [1]
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Алтансандал уулын булш". mongoltoli.mn. Татаж авсан: 5 January 2023.