Алтангадас (Англи: Polaris, α UMi, α Урса Минорис, Альфа Урса Минорис,буюу Туйлын од) нь Бага Баавгай (Урса Минор) одны ордын хамгийн тод од юм. Огторгуйн умард туйлд хамгийн ойр орших бөгөөд одоогийн умард туйлын од болно. Өөрөөр хэлбэл, хойд зүгийг заадаг.

Энэхүү зураачийн бүтээл нь F ангиллын 2 од болох супераврага Алтангадас A болон түүний алсын дагуул Алтангадас B-г харуулжээ[1].
Алтангадасыг тойрон эргэлдэж харагдах оддын орчил

Алтан гадас нь Дэлхийгээс 434 гэрлийн жилийн зайд орших[2] олон од болно. α UMi A нь 6 нарны масс[3] жинтэй, F7 тод аврага (II), эсвэл супераврага (Ib) од юм. Хоёр жижиг бүрэлдэхүүн нь: 1.5 нарны масстай[3] 2400 АН зайд эргэлдэх F3V гол дарааллын од α UMi B, мөн 18.5 АН радиустай орбитоор тойрч эргэлдэх одой од α UMi Ab болно. Тэдгээрээс гадна арай илүү зайд α UMi C, α UMi D гэсэн бүрэлдэхүүн одууд оршино[4].

Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл шөнө орой аян замд алтангадас одоор зүг чигээ тодорхойлж ирсэн ард түмэн. XҮI зуунд зохиогдсон “Одот тэнгэрийн монгол зураг”-т нийт 1400 орчим одыг багтаасан байдаг бөгөөд тэнгэрийн мандлын хойд туйлыг Алтангадас одоор авч, хойд хагасын 700 гаруй, өмнө хагасын 600 гаруй одыг тэмдэглэсэн байдаг нь бүгд Монгол нэртэй ажээ.

  1. "SIMBAD Object query : CCDM J02319+8915". Centre de Données astronomiques de Strasbourg. Татаж авсан: 2010-06-10.
  2. van Leeuwen, F. (2007). "HIP 11767". Hipparcos, the New Reduction. Татаж авсан: 2011-03-01.
  3. 3.0 3.1 Wieland page 3: masses of A and P ... (6.0+1.54M⊙)
  4. Wieland page 2