Алис Кочмэн
Алис Мэри Кочмэн (Англи: Alice Marie Coachman, 1923 оны 11 сарын 9-нд Жоржиа муж улсын Олбанид төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч юм. Өндрийн харайлтын төрлөөр өрсөлддөг байсан тэрбээр Олимпын алтан медаль хүртсэн, анхны хар арьст эмэгтэй тамирчин болно[1].
| |||||||||||||||
|
Кочмэн АНУ-ын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны АШТ-д 1939 - 1948 онуудад тасархай түрүүлж байсан боловч Дэлхийн хоёрдугаар дайны улмаас 1940, 1944 оны зуны олимпын наадам цуцлагдсан тул олимпын наадамд оролцох боломж 1948 онд л тохиожээ.
1948 оны Лондоны олимпын өндрийн харайлтын шигшээд Кочмэн 1.68 м өндрийг эхний оролдлогоороо давсан. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч, Их Британийн Дороти Тайлер Кочмэнтэй ижил өндрийг хоёр дахь оролдлогоороо л давж чадсан байна. Ийнхүү олимпын аварга болсон Кочмэн нь тус олимпоос АНУ-ын багийн эмэгтэй тамирчдын авсан цорын ганц алтан медалийн эзэн болжээ.
Эшлэл
засварлах- ↑ "American track and field athlete". Татаж авсан: 2010 оны 3 сарын 20.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)