Алийн Бэйли (Англи: Aleen Bailey, 1980 оны 11 сарын 25-нд Сент-Мэрид төрсөн) нь Ямайкын хөнгөн атлетикч, ойрын зайн гүйгч юм[1] Тэрээр 2004 оны зуны олимпод 4 x 100 метрийн буухиа уралдаанд түрүүлсэн Ямайкын багийн бүрэлдэхүүнд алтан медаль хүртжээ. Бэйли Өмнөд Каролина муж улсын Колумбиад Куртис Фрайгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Түүний ах нь регге хөгжмийн од Кэйплтон юм.

Алийн Бэйли

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Ямайка
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Алийн Бэйли
Төрсөн огноо 1980 оны 11 сарын 25
Төрсөн газар Сент-Мэри, Ямайка
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 2004 4x100 м буухиа
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Севилья 1999 4x100 м буухиа
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Хельсинки 2005 4x100 м буухиа
Алтан медаль – нэгдүгээр байр Берлин 2009 4x100 м буухиа

Бэйли Бартон тойргийн коммюнити коллежид 2 жил суралцаад, Өмнөд Каролинагийн Их Сургуульд шилжин суралцаж төгсчээ.

2003 онд АНУ-ын оюутны хөнгөн атлетикийн АШТ-д 100, 200 метрт түрүүлнэ гэгдэж байсан Муна Лиг ялж түрүүлжээ.

Бэйли 2004 оны зуны олимпод 100 метрийн зайд 5, 200 метрийн зайд 4-р байр эзэлсэн. Мөн тус олимпын 200 метрийн зайн аварга Вероник Кэмпбелл, Таня Лоуренс болон Шерон Симпсон нарын хамтаар 4 x 100 метриийн зайд түрүүлжээ.

2005 оны ДАШТДаниэл Браунинг, Шерон Симпсон, Вероника Кэмпбелл нарын хамт мөнөөх зайдаа мөнгөн медаль зүүсэн. 2007 оны Пан Америкийн наадамд 200 м-т 5-р байр эзэлж, буухиа уралдаанд алтан медаль хүртэв.

Бэйли мөн Бээжинд болсон 2008 оны зуны олимпод эх орноо төлөөлөн оролцсон. Тэр буухиа уралдаанд урьдчилсан шатанд өрсөлдөж, 42.24 секунд буюу хамгийн шилдэг амжилт үзүүлж шигшээ уралдаанд шалгарсан ч Бэйли шигшээ уралдаанд өрсөлдөх багт багтаагүй юм. 100 метрийн зайн 3 медальтан, 200 метрийн зайн аварга нарыг багтаасан хүчирхэг Ямайкын баг алтан медаль авах багаар нэрлэгдэж байсан ч шигшээ уралдаанд саваагаа дамжуулахдаа алдаа гаргаснаар барианд орж чадаагүй билээ[1].

  1. 1.0 1.1 Athlete biography: Aleen Bailey, beijing2008.cn, ret: Aug 30, 2008

Цахим холбоос

засварлах