Александр Ткачёв

Александр Васильевич Ткачёв (Орос: Алекса́ндр Васи́льевич Ткачёв) (1957 оны 10 сарын 4-нд ЗСБНХОУ-ын Воронеж мужийн Семилукид төрсөн) нь олимпын хошой аварга, Зөвлөлт/Оросын гимнастикч юм. Тэрээр Воронеж хотын Динамо нийгэмлэгт харьяалагддаг байв. Түүний 1977 онд савлуурын төрлөөр анх удаа гүйцэтгэсэн элемент нь хожим түүний нэрээр Ткачёв гэгдэх болсон бөгөөд өдгөө олон улсын тэмцээнүүдэд байнга харагддаг үзүүштэй элементүүдийн нэг болсон билээ.

Александр Ткачёв
Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Александр Васильевич Ткачёв
Төрсөн огноо 1957 оны 10 сарын 4 (1957-10-04) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар ЗСБНХОУ, Воронеж муж, Семилуки
 
Медалиуд
Зуны олимп
Алт Москва 1980 Баг
Алт Москва 1980 Суга савлуур
Мөнгө Москва 1980 Цагираг
Дэлхийн АШТ
Мөнгө Страсбур 1978 Баг
Алт Ром 1979 Баг
Мөнгө Ром 1979 Суга савлуур
Мөнгө Ром 1979 Савлуур
Хүрэл Ром 1979 Олон төрөлт
Хүрэл Ром 1979 Чөлөөт
Хүрэл Ром 1979 Цагираг
Алт Москва 1981 Баг
Алт Москва 1981 Савлуур
Европын АШТ
Алт Вильнюс 1977 Чөлөөт
Мөнгө Вильнюс 1977 Олон төрөлт
Мөнгө Вильнюс 1977 Цагираг
Мөнгө Вильнюс 1977 Савлуур
Алт Эссен 1979 Савлуур
Мөнгө Эссен 1979 Олон төрөлт
Алт Ром 1981 Олон төрөлт
Алт Ром 1981 Савлуур
Мөнгө Ром 1981 Суга савлуур
Хүрэл Ром 1981 Чөлөөт
Хүрэл Ром 1981 Цагираг

Ткачёв 1977 онд Воронежийн Улсын Багшийн Дээд Сургуулийг дүүргэсэн. Тэрээр өдгөө Францад дасгалжуулагчаар ажиллаж байна.