Александр Смирнов

Александр Иванович Смирнов (1912 оны 6-р сарын 14-нд Оросын эзэнт улсын Кострома мужийн Бычиха тосгонд төрсөн- 1997 оны 9-р сарын 25-нд Москва хотод нас барсан) -зөвлөлтийн төрийн болон намын зүтгэлтэн, 1961-1973 онуудад Чит мужийн ЗХУ-ын коммунист намын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1973-1983 онд ЗХУ-аас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1931 онд нутагтаа Хөдөө аж ахуйн Техникум бөгсөөд 1937 онд ЗХУ-ын Коммунист намд элсэж 1941 онд Горький хотын Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн байна. 1953 онд ЗХУ-ын КН-ын дэргэдэх Намын Дээд сургууль төгссөн (эчнээ) байна.

1933-1938 онд Горькийн бүс нутгийн газрын хэлтсийн мал аж ахуйн ахлах мэргэжилтэн. 1938-1941 онд Горькийн бүсийн мал аж ахуйн хэлтсийн дарга.

1941-1942 онд Улаан армид. 1943 онд Большевик намын Бүх Холбооны Коммунист Намын Горькийн бүсийн хорооны нарийн бичгийн дарга.

1943-1947 онд Украины Коммунист намын Төв Хорооны аппаратад ажилласан.

1947-1948 онд ЗХУ-ын Ростов мужийн Намын Төв хорооны хорооны аппаратад.

1948-1951 онд Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны зааварлагч, Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны Намын байгууллагуудыг шалгах секторын эрхлэгч.

1951-1953 онд Большевикуудын Бүх Холбооны Коммунист Намын Төв Хорооны Хөдөө аж ахуйн хэлтсийн даргын туслах.

1953-1955 онд ЗХУ-ын Чита мужийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга.

1955-1961 онд Чита мужийн зөвлөлийн Гүйцэтгэх хорооны дарга.

1961-1973 онд ЗХУ-ын Чита мужийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.

1973-1983 онд ЗХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1983 оноос тэтгэвэртээ суусан.

1997 онд нас барсан.