Алдарт Дөрвөн Зохиол
Алдарт Дөрвөн зохиол (мөн Алдарт Дөрвөн Өгүүллэг гэдэг) нь хятадын эртний уран зохиолууд бөгөөд нийт дөрвөн зохиол/ном багтдаг. Үүнд: "Гурван улсын түүх", "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Усан хөвөө", "Улаан асрын зүүд" зэрэг болно. Эдгээр дөрвөн зохиол нь түүхийн он удаан жилийг элээсэн ч хуучраагүй бөгөөд зохиолд гардаг үлгэр домог, орон байрлал нь хятад хүн бүрийн төсөөлөлд буун шингэжээ. Дөрвөн зохиолын уран дүрслэл, дүрүүдийн тодотгол зэрэг нь дээд зэргийн төгс бөгөөд чанарын хувьд эн тэнцүү юм.
"Улаан асрын зүүд" зохиолыг Чин улсын бичгийн хүн Цао Шүэ Жө зохиохоос өмнө "Гайхамшигт Дөрвөн Зохиол" гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнд "Гурван улсын түүх", "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Усан хөвөө", "Алтан лонхт тэргүүлэгч цэцэг" гэх 4 зохиол багтдаг байсан. "Улаан асрын зүүд" зохиол зохиогдсоны дараа "Алтан лонхт тэргүүлэгч цэцэг" зохиолыг хасч оронд нь "Улаан асрын зүүд" зохиолыг нэмснээр Алдарт Дөрвөн Зохиол гэх одоогийн нэршлээр нэрлэж эхэлсэн.
Монгол орчуулга | Хялбаршуулсан ханз | Уламжлалт ханз | Пин Инь | Зохиогдсон зуун |
---|---|---|---|---|
Усан хөвөө | 水浒传 | 水滸傳 | Shuǐ hǔ zhuàn | 14-р зуун |
Гурван улсын түүх | 三国演义 | 三國演義 | Sān guó yǎnyì | 14-р зуун |
Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл | 西游记 | 西遊記 | Xī yóu jì | 16-р зуун |
Улаан асрын зүүд | 红楼梦 | 紅樓夢 | Hóng lóu mèng | 18-р зуун |