Аларик I
Визиготуудын толгойлогч (395-410). Ромын армид гот цэргийн захирагч байсан тэрээр армиас гарч визиготуудын толгойлогч болсон. Тэрбээр визиготуудыг дагуулан Грекийн хотуудыг цөлмөж байсан ба Италийг хоёр удаа дайлсан. 408-409 онд Ромыг бүсэлж, Прискус Атталусыг Баруун Ромын Эзэнт Улсын хаанаар зарлаж байв. 410 онд Ромыг эзэлснээр тус хот 800 жилийн түүхэндээ анх удаа харийн хүчинд эзлэгджээ.