Акторик
Aкторик нь, ихэвчлэн англиар "actuator" (монголоор орчуулбал хөдөлгөгч) гэж хэрэглэдэг ухагдхуун нь хөтлүүрийн техникийн салбар хэсэг. Акторикийн ерөнхий утга нь хөдөлгөөнд оруулах эсвэл хэв гажилтанд оруулахыг илэрхийлдэг учир техникийн олон салбар шинжлэх ухаанд жишээлбэл удирдлага- болон тохируулгын техник, автоматжуулах техник болон мехатроникт ихээр хэрэглэгддэг болно. Акторууд нь ( Хувиргагч/хөрвүүлэгч; хөтлөгчийн эд анги) ) цахилгаан дохиог (жишээ нь: удирдлагын компютерээс гарч байгаа тушаал) механик хөдөлгөөн эсвэл физикийн хэмжээс рүү (жишээ нь: даралт эсвэл температур) хөрвүүлэн шууд удирдлага- болон тохируулгын системийг идэвхтэй нөлөө үзүүлж тодорхой хэмжээс ямар байхыг зааж өгдөг. Сонгодог утгаараа бол бүx төрлийн хөдөлгөөнд оруулагч акторик байж болно.
- Механикт: гараар баганыг эргүүлэх
- Хийн урсгал судлалд: хийгээр ажиллах цилиндрийн тусламжтайгаар
- Шингэний урсгал судлалд (гидравлик): гидравлик цилиндрийн тусламжтайгаар
- Цахилгаан механикт: Голын эргэлт, цахилгаан моторын тусламжтай эрэг эсвэл резьба бүхий шпинделийг эргүүлэх (цахилгаан мотор нь энд хөтлүүрийн үүрэг гүйцэтгэн хэвтээ тэнхлэгийн дагуу хөдөлгөөн эсвэл хөдөлгөөн бүхий эд ангийн шугаман систем)
- Биологид: булчингийн эслэгийг түлхэц үзүүлэх
- оптикт: хянах эд анги
- дулаанд: халаагч болон Пелтиерийн-эд анги
Цахилгаан механикийн акторуудын хэрэглэгч нь ихэвчлэн алсын кабелын удирдлага эсвэл богино долгионы зайн удирдлага юм. Акторикийг тусад нь шинжлэх ухаан болгон судлах үйл явц сүүлд бий болсон. Шинээр бий болсон пиецо-цахилгаан нийлмэл бодисууд нь хөдөлгөөнд оруулах болон хөдөлгөөнийг хянах явцыг шинэчилсэн шийдэл болсон.