Цахилгаан механик
Инженерийн салбарт цахилгаан механик нь цахилгаан инженерчлэл болон механик инженерчлэлээс олж авсан үйл явц, арга техникийг хослуулдаг. Цахилгаан механик нь бүхэлдээ цахилгаан ба механик бүтцийн харилцан үйлчлэл, хоёр систем нь хоорондоо хэрхэн харилцан нөлөө үзүүлдэг тал дээр анхаардаг. Энэ үйл явц нь ялангуяа механик үйл явц (үүсгэгч-generator)-аас эрчим хүч үйлдвэрлэх, эсвэл механик нөлөөлөл (мотор) ажиллуулахад ашиглаж болох тогтмол гүйдэл (DC) эсвэл хувьсах гүйдэлтэй (AC) эргэдэг цахилгаан машин зэрэг системүүдэд онцгой ач холбогдолтой юм. Энэ нөхцөлд электрон инженерчлэл нь цахилгаан инженерчлэл дотор багтаадаг.
Цахилгаан механик төхөөрөмжүүд нь цахилгаан ба механик боловсруулалттай байдаг. Тодорхой тайлбарлавал гар ажиллагаaны унтраалга нь цахилгаан механикийн бүрэлдэхүүн хэсэг. Учир нь механик хөдөлгөөн цахилгаан хүчин чадлыг үүсгэж буйн улмаас юм. Хэдийгээр энэ нь үнэн боловч дээрх нэр томъёо нь ихэвчлэн механик хөдөлгөөнийг бий болгодог цахилгаан дохио, эсвэл цахилгаан дохио үүсгэх механик хөдөлгөөнийг агуулсан төхөөрөмжүүдийг хэлдэг.