Акторууд нь ( Хувиргагч/хөрвүүлэгч; хөтлөгчийн эд анги) цахилгаан дохиог (жишээ нь: удирдлагын компютерээс гарч байгаа тушаал) механик хөдөлгөөн эсвэл физикийн хэмжээс рүү (жишээ нь: даралт эсвэл температур) хөрвүүлэн шууд удирдлага- болон тохируулгын системийг идэвхтэй нөлөө үзүүлж тодорхой хэмжээс ямар байхыг зааж өгдөг. Энэ хувиргах ерөнхий процессыг акторик гэдэг.

Хавхлагатай дүүжин мотор

Хэрэглээ

засварлах

Хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техникт акторыг мэдрэгчийн нөгөө тал буюу дохио хөрвүүлэгчид хамааруулаx ба тухайн хэлхээнд тохируулагч гишүүн болдог. Акторууд нь дохиог механик ажил (ихэнх тохиолдолд) болгоx тохируулгын (хөдөлгөөний тохируулга) хөрвүүлэлтийг хийнэ. Жишээ дурьдахад хавхлагыг нээх буюу хаах үйлдэл. Роботын салбарт эффектор гэдэг нэр томъёо ихээхэн хэрэглэгдэх бөгөөд энэ нь Актортой яг адилхан утгатай юм. Эффектор нь роботыг хөдөлгөөнд оруулах үүргийг гүйцэтгэдэг.

Акторын зарчим

засварлах

Шинээр гарч байгаа материалуудаар хийсэн, тодорхой орчны өөрчлөлтөөс шалтгаалан хувирах Акторууд ч мөн бий. Энэ төрлийн ганцхан элементээс бүрдсэн Актор нь цахилгааны иж бүрэн хэлхээг орлож байна. Санах ой бүхий металлын хайлшаар хийсэн Актор болон сунах бодисын элементүүд нь маш бага температурын өөрчлөлтийг мэдэрдэг учир түүнийг жишээлбэл температурын тохируулагчаар хэрэглэнэ.

Мөн үзэх

засварлах

Actor (UML)

BiSS Интерфэйс

Талбайн төхөөрөмж (анг. Field Device)

Микросистемтехник

Ном, сурах бичиг

засварлах
  • B. Schröer: Aktoren in der Mikrosystemtechnik. In: Sensor-Magazin. 1992, ISSN 0179-9592, Nr. 1, 23–25, Nr. 2, S. 10–13.

Цахим холбоос

засварлах
  Commons: Актор – Викимедиа зураг, бичлэг, дууны сан