Акимото Козүэ
Акимото Козүэ (Япон: 秋元梢, 1987 оны 7 сарын 27-нд Токиод төрсөн) нь Японы загвар өмсөгч, жүжигчин. Тэрбээр мэргэжлийн сүмогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгүгийн охин. Нөхөр нь жүжигчин Мацүда Шоота, мөн нөхрийнх нь аав, ээж, ах нь бүгд жүжигчид юм. Акимото Тоокай их сургуулийн харьяа Үраясү ахлах сургууль, Тоокай их сургуулийг дүүргэжээ.
Акимото Козүэ | |
---|---|
Төрсөн | 1987 оны 7 сарын 27 Япон, Токио |
Үндэстэн | Япон |
Ажил | загвар өмсөгч |
Байгууллага | ЛеПро Энтертэйнмэнт |
Өндөр | 1.65 м |
Эхнэр (нөхөр) | Мацүда Шоота (2018 онд гэрлэсэн) |
Эцэг эх | Чиёнофүжи Мицүгү (аав) |
Намтар
засварлахАкимото Козүэ ёкозүна Чиёнофүжигийн 2 дахь охин болж, Токио хотын Сүмида дүүрэгт төржээ. Эгч Юү, ах Го. Дүү охин Ай нь 1989 онд 4 сартайдаа энджээ. Алдартай ёкозүнагийн охин хэдий ч жирийн хүүхдүүдийн адил өсөж, оюутан байхдаа Харажүкүгийн дэлгүүрт цагийн ажил хийдэг байжээ.
2009 онд ЛеПро Энтертэйнмэнтэд харьяалагдах болж, мөн оныхоо 6 сард анх удаа загварын тайзнаа алхсан. 2011 онд МТВ Жапаны "SHIBUHARA GIRLS" реалити киноны гол дүрд тоглосноор жүжигчний замналаа эхэлсэн. Tokyo Girls Collection, Tokyo Runway зэрэг загварын шоунуудад оролцох болсон Акимото 2015 онд анх удаа Парисын загварын шоунд оролцжээ.
Цахим холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (Япон)
- Акимото Козүэ - Twitter (Япон)
- Акимото Козүэ on Instagram (Япон)