Айсмарк ХХК (Icemark) нь Монгол Улсад орших, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм. Анх 2003 онд Бамбар цех нэртэйгээр, 10 ажилтантай, зайрмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байсан. Айсмарк үйлдвэр нь Итали, Швед, БНХАУ-ын өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглан өдөрт нийт 80 гаруй нэр төрлийн зайрмагийг үйлдвэрлэн, түүнийгээ 7000 гаруй цэгээр дамжуулж хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тус компани Монгол Улсын дотоодын нийлүүлэлтийн 80 гаруй хувийг дангаараа хангадаг бол нийт зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Айсмарк
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 2003
Төв байр Улаанбаатар,  Монгол
Ажилчид 200
Салбар Хүнсний бүтээгдэхүүн

Үйлдвэрүүд

засварлах
  • Айсмарк зайрмагийн үйлдвэр