Айзек Меррит Зингер (англи. Isaac Merritt Singer, 1811 оны 10-р сарын 27-нд АНУ-ын Питтстаун хотод төрсөн- 1875 оны 7-р сарын 23-нд Английн Пейнтон хотод нас барсан) - америкийн зохион бүтээгч, аж үйлдвэрлэгч. Оёдлын машиныг ихээхэн боловсронгуй болгож «Зингер» комаги уусгэн байгуулсан хүн.

Айзек Зингер

А.Зингер 1811 оны 10-р сарын 27-нд Нью-Йорк мужийн Питтстаун хотод Адам Зингер (Рейзигерийг төрөх үеийн овог) болон эхнэр Рут Бенсон нарын отгон хүүхэд болж төржээ. Айзек хүүг 10 настайд эцэг эх хоёр нь салсан байна.

1839 онд Зингер газар өрөмддөг машин зохион бүтээж патент аваад 2000 доллараар « Ай ба Эм» Хоолой барих компанид зарсан байна. Үүний дараа багын жүжигчин болох хүлэлдээ хөтлөгдөн «Мерриттын тоглогчид» хэмээх жүжигчдийн баг бүрдүүлээд 5 жил тоглолтын тойрон аялалд гарчээ.

Оёдлын машин

засварлах
 
1851 онд патент авсан оёдлын машин

Зингер оёдлын машин шинээр зохион бүтээгээгүй бөгөөд хэзээ ч би зохион бүтээсэн гэж мэдэгдэж байгаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. 1850 он гэхэд түүний анхны оёдлын машин гарч ирэхэд хэд хэдэн оёдлын машины загвар аль хэдийн бий болсон байсан. Тэрээр 10 хоногийн турш эдгээр оёдлын машинд байсан дутагдалуудыг арилгаж "дэлхийг донсолгосон" зохион бүтээгчийг их баян болгосон байна. Зингер челнокийг хэвтээ байрлуулсан (ингэсэнээр оёх утас нь ороцолдохоо больсон); оёдлын машинд оёх эдлэлээ тогтоох хавтан буюу жижиг суурь бөгөөд оёдлын зүүг барих хөл санал болгосон (үүгээр тасралтгүй үргэлж оёх боломжтой болсон); оёдлын машин хөлөөрөө ажлуулах төхөөрөмж хийсэн (хоёр гар чөлөөтэй болж оёдол хийхдээ хоёр гараа оролцуулах боломжтой болсон). Эдгээр гурван шинэ боломж олгосон шинэчлэл нь олон жил оёдлын машины үндсэн суурь бүтээл болсон ажээ.

1851 онд Айзек Меррит Зингер болон түнш Уильям Кларк нар "I.M. Singer & Co" компани байгуулсан. 1865 онд "Singer Manufacturing Company" болж, 1963 онд "The Singer Company" болж нэрээ өөрчилсөн ажээ.