Азийн шуурга (кино)

«Азийн шуурга» (орос. Потомок Чингисхана, англи. Storm over Asia) — Оросын найруулагч Всеволод Пудовкины 1928 онд бүтээсэн дуугүй уран сайханы кино. Кино зохиолыг Осипом Брик, Иван Новокшонов нар бичсэн байна. Иван Новокшоновын «Чингисханы үр удам» /орос. Потомок Чингисхана/ зохиолыг үндэслэн кино зохиолыг бичсэн байна.

Кино авалт засварлах

1928 оны 3-р сард кино авах групп Верхнеудинск хот (Улаан-Үд) руу гарч 4-р сарын 2-нд очсон байна. Кино зохиол В.Пудовкинд таалагдахгүй байсан тул тэрээр кино зохиолыг газар дээр нь өрчилсөн байна. Бурядад кино авах группд Бурядын дарга байсан Мария Сахьяновагийн нөхөр Бурядын эрдэмтдийн хорооны орлогч дарга Александр Иванович Оширов ихээхэн тусалсан байна.

Киноны нэг хэсгийг Галуут нуурын Дацанд зураг авалтыг хийхээр төлөвлөжээ. Гэвч тус хийдийн лам нар үүнийг эсэргүүцсэн тул Пудовкины хүсэлтээр Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын Засгийн газар дацангийн Хамба ламд хандан зураг авалтыг зөвшөөрөх хүсэлт гаргаж, зөвшөөрүүлжээ. Үүний дараа дацан "Цам харайх" өдрийг шилжүүлж тусгайлан зураг авалтад зориулан товлож байжээ. Цам харайх ёслолын хосгүй дүрс бичлэг нь угсаатны зүйн хувьд асар их үнэ цэнэтэй юм.

Киноны зураг авалтад нутгийн иргэд, партизаны хөдөлгөөнд оролцогчид, Тарбагатайн малчид, Тамчин дацангийн лам нар оролцжээ. Баярын аавын дүрд Валерий Инкижиновын эцэг тогложээ. Киноны төгсгөлийн тоглолтод Боргойн хөндийн өнцөг булан бүрээс ирсэн хоёр мянга гаруй морьтон оролцсон байна.

Зураг авах групп засварлах

  • Найруулагч — Всеволод Пудовкин
  • Кино зохиолч— Осип Брик, Иван Новокшонов
  • Зураглаач — Анатолий Головня
  • Кино зураач— Моисей Аронсон, Сергей Козловский
  • Туслах найруулагч— Александр Ледащев


Уг кино нь ЗХУ-д 1928 оны 11-р сарын 10-нд нээлтээ хийсэн. Мөн оны 12-р сард Берлин хотноо “Чингис хааны үр сад” киноны нээлт болсон. Европт уг киног "Азийн дээгүүр шуурга" /англи. Storm over Asia/- нэрээр үзүүлж, маш их алдартай болсон. 1929 оны 4-р сард Будапештэд, 1930 оны 2-р сард Нидерланд, Англид нээлтээ хийж их амжилттай болжээ. 1935 оны хавар тус кино Москвагийн олон улсын анхны кино наадмаас шагнал хүртжээ. 1937 онд уг зургийг Парист болсон дэлхийн үзэсгэлэнд үзүүлж байжээ.

Гол дүрийн жүжигчин Валерий Инкижинов 1930 онд Парист гэр бүлийнхээ хамт үлдэж цагаачилсан тул 1930-аад оны дунд үеэс ЗСБНХУ-д уг киног үзүүлээгүй бөгөөд В.Инкижиновын нэрийг киноноос хасчээ.

Тус киног М.Горький нэрэмжит кино студид 1985 онд сэргээн засварлаж, дубляж хийсэн байна. Хөгжмийн зохиолч нь Николай Крюков байв.