Адуляр
Адуляр буюу сарны чулуу — калийн хээрийн жоншны бүлгийн ховор эрдэс. Швейцарийн Адула уулнаас анх олдсон учир Адуляр гэж нэрлэсэн, ортоклазын өнгөгүй, хамгийн тунгалаг төлөөлөгч. Доргилт ба шахалтанд маш мэдрэмтгий. Плеохроизмгүй. Призм, багана, хавтан хэлбэрийн талстуудтай. Сул цэнхэр люмнесценци шинж чанартай. Сарны чулуунд заримдаа муурын нүдний үзэгдэл ажиглагддаг. Зарим оронд үнэт чулууны үүрэг гүйцэтгэдэг. Худалдаанд сарны чулуу, загасны эсвэл чонын нүд г.м. нэрлэдэг. Сар ба амьтны нүд шиг цэхэр цэнхэр солонгоролттой (иризаци) учир дурьдагдсан нэрүүдийг авсан.
Ижил төстэй чулуунууд
засварлахСарны чулууг халцедон эсвэл синтетик шпинельтэй андуурдаг. Альбит, олигоклаз, микроклин зэрэг нь сарны чулуутай төстэй. Солонгорсон сүүн шилийг (хуурамч сарны чулуу) сарны чулуу гэж нэрлэн худалдаалдаг.
Цахим холбоос
засварлахЭнэ эрдэс, ашигт малтмалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.