Агреман
Агрема́н (Франц: agrément — сайшаах, зөвшөөрөх) - аливаа нэг улс нөгөө улсын тодорхой нэг этгээдийг /хүнийг/ өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр хүлээн авч буйгаа албан ёсоор зөвшөөрсөн албан бичиг юм. Үүнийг зөвхөн ДТГ-ын тэргүүнээр томилогдох хүнд авдаг. Нэг ёсны зөвшөөрлийн бичиг юм. Агреманы талаар 1961 оны “Дипломат харилцааны тухай Венийн конвенц”-ын 4 дүгээр зүйлд тодорхой заасан байдаг.
Нийтлэг журам
засварлах- Агреманыг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд /Элчин сайдад/ өгөхийг хүсдэг. Голчлон хүлээн авч буй талын Гадаад хэргийн яаманд тухайн орны эх орондоо бүр мөсөн буцаж буй Элчин сайд буюу ахлах дипломат ажилтан албан шугамаар хүргүүлдэг.
- Агреман асуухдаа тухайн томилогдох гэж буй хүний тухай товч мэдээлэл хавсаргадаг.
- "Агреман" асуух болон хариу өгөхийг албан бичгээр өгч авдаг уламжлал тогтсон. Агреман асууж буй тухай албан бичгүүдийн агуулга болон тухайн хүнд Агреман өгөхгүй тохиолдолд нийтэд зарладаггүй.
- Зарим оронд "Агреман"-ыг амаар асууж амаар хариу авдаг практик байдаг.
- "Агреман" хүлээн авсны дараа тухайн нэр дэвшигч «персона грата» болдог; хэрвээ зөвшөөрөгүй хариу хүлээн авбал «персона нон грата» буюу тухайн оронд “хүсэхгүй хүн” гэж ойлгож болно.
- Тухайн нэр дэвшигчид "Агреман" өгөөгүй орон нь учир шалтгаанаа тайлбарлах алба байхгүй.