Агарын гол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Алтан Хөлийн нурууны урд, Алтан хөлийн нуурын зүүнээс 2380 м өндрөөс эх авч зүүн хойш Цагаан-Уул сумын нутгийг дайран 80 км урсаж, Тархаалаг уулын харалдаагаар Дэлгэрмөрөн голын урд биеэс цутгана.

Агарын гол
ЭхАлтан Хөлийн нуруу, Алтан хөлийн нуур
АдагДэлгэрмөрөн гол
Усаа цуглуулдаг орнуудМонгол (Хөвсгөл)
Урт80км
Эхийн өндөр2380м
Урсац0.5-2.0м³/сек

Голын голдирол чулуутай, өргөн 10-30 м, гүн 0.8 м, урсгалын хурд 0.5-2.0 м/сек.

Хөх хужирт, Ар Шивлэг, Хоромсог, Их Азарга, Бага Азарга, Зос, Ямаат, Бор Хужир, Сойлогт, Нурагт зэрэг 28 гол горхи цутгаж усаар тэжээнэ.

Сав газрын захиргаа

засварлах

Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.