Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн Музей
"Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн Музей" (оросоор: Музей Войск ПВО) нь ОХУ-ын Москва мужийн Балашиха хотын Заря дүүрэгт оршдог Агаарын довтолгооноос хамгаалах хүчний түүхийг харуулсан музей. Уг музей нь Оросын Зэвсэгт Хүчний Төв Музейн салбар музейнүүдийн нэг юм.
Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн Музей | |
---|---|
Музей Войск ПВО | |
Байгуулагдсан | 1978 оны 1-р сар |
Байршил | 143922, Москва муж, Балашиха хот, Заря дүүрэг, Лениний гудамж, дом 6. |
Төрөл | Цэргийн музей |
Цуглуулгын хэмжээ | 16000 гаруй |
Захирал | Кнутов Юрий Альбертович |
Цахим хуудас | http://mvpvo.ru |
Энэ музейг 1978 оны 1 сард ЗХУ-ын маршал П.Ф.Батицкийгийн тушаалаар байгуулсан. Музейн сан хөмрөгт 16,000 гаруй үзмэр байдгийн 400 орчим нь цэргийн техник, пуужин бүхий зэвсэг байдаг. Музейн нь нийт 3000 м2 талбайтай.
Тойм
засварлах1975 оноос ЗХУлсад Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэмдэглэлт өдөртэй болох, олон нийтэд үзүүлэх музей байгуулах засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан, тус оноос музейн барилга барих, үзмэрийг бүрдүүлэх ажил хийгдэж эхлэсэн. 1978 оны 1 сард ЗХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ерөнхий командлагч, маршал П.Ф.Батицкийгийн тушаалаар Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэргийн Музей (Музей Войск ПВО) нэртэйгээр байгуулсан. 1991 онд ЗХУ задарсны дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас бүтцийн болон үзмэрийн өөрчлөлт хийсэн.
Бүтэц
засварлахТус музей нь хоёр танхим, нэг ажиглалтын цамхагтай.
- Эхний танхим нь 1914 оноос 1945 он дуустлах үеийн түүхийг харуулсан үзмэртэй.
- Хоёр дахь танхимд 1945 оноос хойш орчин үе хүртэл ЗХУ, ОХУ-ын ПВО-гийн түүх, зэвсэг техникийг харуулсан үзмэртэй.
Цагийн хуваарь
засварлахМузей нь Лхагва гарагаас Ням гараг хүртэл өдөр бүр 10.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж, Даваа, Мягмар гарагт амарна.
Тасалбарын үнэ
засварлах- Насанд хүрэгчид - 100 рубль
- Хөнгөлөт - 50 рубль (сурагч, оюутан, тэтгэвэрийн өндөр настан)[1]
Харин дараах хүмүүс үнэ төлбөргүй үзэж болдог:[1]
- Групп жуулчид үзэх нөхцөлд: Групп аяллын үнэ 500 рубль + орох тасалбарын үнэ. Сэдэвчилсэн үзмэр 250 рубль + орох тасалбарын үнэ.
- ЗХУ-ын баатар,
- ОХУ-ын баатар,
- Социалист хөдөлмөрийн баатар,
- ЗХУ ба ОХУ-ын цэргийн одонтой хүмүүс,
- 1 ба 2-р зэргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс;
- Цэргийн алба хааж буй цэргийн албан хаагчид,
- Цэргийн сургуулийн курсантууд,
- Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,
- Төрийн тэтгэлэгд хамрагдсан сурагчид,
- Сургуулийн өмнөх насны хүүхдүүд;
- Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настанд зориулсан дотуур байранд байгаа иргэд;
- Музейн ажилтнууд
Зарим тэмдэглэлт, онцгой өдөр музейг үнэгүй үзэж болдог:[1]
- Сар бүрийн гурав дахь ням гарагт 18-аас доош насны хүмүүс, их дээд сургуулийн оюутнууд
- 2-р сарын 23 - Эх орон хамгаалагчдын өдөр;
- 4 сарын хоёр дахь ням гараг - Агаарын довтолгооноос хамгаалах хүчний өдөр;
- 5-р сарын 9 - Ялалтын өдөр;
- 5-р сарын 18 - Олон улсын музейн өдөр;
- 6-р сарын 12 - Оросын өдөр.
Зураг
засварлах-
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгүүд
-
Онгоцны пулемёт А-12, онгоцны их буу НР-23, Н-37
-
Радиолокацийн хяналтын систем
-
ЗУ-2 буу
-
С-300ПТ
-
Музейн үзмэрүүд
Холбоос
засварлах- Виртуал үзмэр: Байшин доторх үзмэр
- Виртуал үзмэр: Гадна талбайн үзмэр