Аварга Хадрон Мөргөлдүүлэгч
Аварга Хадрон Мөргөлдүүлэгч (англ. Large Hadron Collider) (LHC) нь дэлхийн хамгийн том, их энергит бөөмс мөргөлдүүлэгч юм. [1][2] Үүнийг Европын Цөмийн Судалгааны Байгууллага (CERN) 1998-2008 оны хооронд дэлхийн 100 гаруй орны 10,000 гаруй эрдэмтэн, олон зуун их сургууль, лабораториудтай хамтран барьжээ.[3] Франц-Швейцарийн хил дээр Женев хотын ойролцоо газрын гадаргаас 175м хүртэлх гүнд, 27 км урттай тойрог хонгилд байрлана.
Ерөнхий шинж чанар | |
---|---|
Хурдасгуурын төрөл | Синхротрон |
Цацрагийн төрөл | протон, хүнд ион |
Зориулалт | мөргөлдүүлэгч |
Цацрагийн шинж чанар | |
Дээд энерги | 6.8 ТэВ/цацраг (13.6 ТэВ мөргөлтийн энерги) |
Дээд эрчим | 1*1034/(см2c) |
Физик шинж чанар | |
Периметр | 26659 метр |
Байршил | Женевийн ойролцоо, Швейцари; Франц Швейцарийн хилийн зааг дээр . |
Координат | 46°14′06″N 06°02′42″E / 46.23500°N 6.04500°E |
Байгууллага | CERN |
Огноо | 2010 | – өдийг хүртэл
Өмнөх | Аварга Электрон-Поситрон Мөргөлдүүлэгч |
2010 онд 3.5 тера электронвольт (ТэВ) энергитэй бөөмс анх удаа амжилттай мөргөлдүүлж, улмаар 2012 онд Хиггс бозон байдгийг нотолжээ.[4][5] 2013-2015 оны хооронд LHC-ийг хааж, сайжруулснаар бөөмсийг 6.5ТэВ (13.0ТэВ нийт мөргөлдөөний энерги) хүртэлх энергид хүрэх боломжтой болгожээ.[6][7][8][9] 2018 онд уг лабораторыг ахин хааж засвар үйлчилгээ болон нэмэлт шинэчлэлт хийж гурван жилийн дараа 2022 оны 4-р сард нээсэн.[10]
LHC нь нийт дөрвөн огтлолцлын цэгтэй бөгөөд цэг бүр дээр өөр өөр үзэгдлийг илрүүлэх зориулалттай есөн илрүүлэгч төхөөрөмжүүд байрладаг.[11] Голчлон протоны цацрагуудыг хооронд нь мөргөлдүүлдэг боловч хар тугалга-хар тугалга, протон-хар тугалга цацрагуудыг мөргөлдүүлэх боломжтой юм.[12]
LHC нь Хиггс бозоны шинж чанарыг таньж мэдэх,[13] хэт тэгш хэмийн онолоор таамагласан олон тооны шинэ бөөмсийг илрүүлэх[14] зэрэг бөөмсийн физикийн олон нууцлаг асуудлыг судлахад зориулагдсан лаборатори билээ.
Эх сурвалж
засварлах- ↑ "The Large Hadron Collider" (англи хэлээр). CERN. 2023-06-28.
- ↑ Joel Achenbach (March 2012). "The God Particle". National Geographic Magazine (англи хэлээр). Archived from the original on 2008-02-25. Татаж авсан: 2008-02-25.
- ↑ Highfield, Roger (2008-09-16). "Large Hadron Collider: Thirteen ways to change the world". Дэйли телеграф (англи хэлээр). Лондон. Archived from the original on 2009-09-24. Татаж авсан: 2008-10-10.
- ↑ "CERN LHC sees high-energy success". BBC News. 30 March 2010. Татаж авсан: 2010-03-30.
- ↑ CERN (2012-02-13), "LHC to run at 4 TeV per beam in 2012", <http://press.cern/press-releases/2012/02/lhc-run-4-tev-beam-2012>
- ↑ Jonathan Webb (2015-04-05). "Large Hadron collider restarts after pause" (англи хэлээр). BBC. Татаж авсан: 2015-04-05.
- ↑ O'Luanaigh, Cian. "Proton beams are back in the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2015-04-24.
- ↑ Rincon, Paul (2015-06-03). "Large Hadron Collider turns on 'data tap'" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
- ↑ Webb, Jonathan (2015-05-21). "LHC smashes energy record with test collisions" (англи хэлээр). Татаж авсан: 2015-08-28.
- ↑ "2022 Digital Media Kit: Higgs10, LHC Run 3 and restart". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
- ↑ "Facts and figures about the LHC" (англи хэлээр). CERN. Татаж авсан: 2023-04-17.
- ↑ "Time for lead collisions in the LHC". CERN (англи хэлээр). 2023-10-07. Татаж авсан: 2023-10-10.
- ↑ "Missing Higgs" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.
- ↑ "Towards a superforce" (англи хэлээр). CERN. 2008. Татаж авсан: 2008-10-10.