Абел Пачеко
Абел Пачеко де Ла Эсприелья (Испани: Abel Pacheco de la Espriella, 1933 оны 12 сарын 22-нд Сан Хосе хотод төрсөн) нь 2002 оноос 2006 оныг хүртэл Нийгмийн Христийн Нэгдсэн Намаас(Partido Unidad Social Cristiana – PUSC).[1] сонгогдож, Коста-Рика улсын ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм. Тэрээр 2002 оны 4 сард болсон сонгуульд чөлөөт зах зээлийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ хэмээн амлаж, хоёрдугаар шатанд 58%-ийн санал авч сонгогджээ.
Абел Пачеко де Ла Эсприелья | |
---|---|
Коста-Рикагийн ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2002 оны 5 сарын 8 – 2006 оны 5 сарын 8 | |
Өмнөх | Мигел Ангел Родригес |
Дараах | Оскар Ариас |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1933 оны 12 сарын 22 Сан Хосе |
Улс төрийн нам | PUSC |
Эхнэр, Нөхөр | Лейла Родригес Сталь |
Мэргэжил | Сэтгэл судлаач |
Тэрээр гадил жимсний фермерийн зургаа дахь хүүхэд юм. Хүүхэд насаа Лимон аймгийн Карибын тэнгисийн эргийн нутагт өнгөрүүлж, нийслэл хотдоо буцаж ирээд дунд боловсрол олжээ. Улмаар Мехико дахь Мексикийн Үндэсний Автономийн Их Сургуульд тэтгэлгээр суралцаж анагаах ухааны, Америкийн Нэгдсэн Улсын Луизиана Мужийн Их Сургуульд суралцаж сэтгэл судлаачийн зэрэгтэй болсон.
1970, 1980, 1990-д онд Пачеко телевизийн нэвтрүүлэг хөтөлж, олны танил болжээ. Тэр үедээ мөн Коста-Рикагийн Их Сургуульд багшилж байсан. Тэрээр мөн цуврал роман болон хэд хэдэн дууны үг бичсэн.
1998 оны 2 сарын 1-нд Коста-Рикагийн нэг танхимт Хууль Тогтоох Чуулганд PUSC намаас нэр дэвшин, Сан-Хосе аймгаас сонгогджээ.
Улмаар 2002 оны ерөнхийлөгчийн сонгуульд PUSC нам түүнийг их хурлынхаа төлөөлөгчдийн 76% гаруйн саналаар нэр дэвшигчээр тодруулсан (2001 оны 6 сарын 10-нд).
Уг сонгуулийн эхний шатанд Пачеко 38.6%-ийн санал авсан бөгөөд шууд сонгогдох болзол болох 40%-д хүрэхэд цөөн хувийн санал дутсан учир 2002 оны 4 сарын 7-нд тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа хоёрдугаар шатны сонгууль явагдаж, Пачеко 58%-ийн санал авснаар ардчилсан социалист Үндэсний Чөлөөлөх Намын Роландо Араяаг ялж сонгогджээ.
Эх сурвалж
засварлах- ↑ Pacheco assumes presidency. The Salt Lake Tribune. May 9, 2002, PageA2. Archive copy (Memento 22. Аравдугаар сар 2012 цахим архивт)