Ён Виктор Эке (шве. John Wicktor Eke, 1886 оны 3 сарын 12 - 1964 оны 6 сарын 11) нь Шведийн хөнгөн атлетикч, 1912 оны Стокхольмын олимпын алтан медальтай тамирчин юм.

Ён Эке
John Eke 1912.jpg

Эрэгтэйчүүдийн хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ШведШвед Швед
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ён Виктор Эке
Төрсөн огноо 1886 оны 3 сарын 12
Төрсөн газар Швед
Нас барсан огноо 1964 оны 6 сарын 11
 
Медалиуд
Зуны олимп
Алт Стокхольм 1912 багийн кросс
Хүрэл Стокхольм 1912 хувийн кросс

Стокхольмын олимпЗасварлах

Эке 1912 оны олимпод 10.000 метрийн гүйлт, кросс гүйлтийн багийн болон хувийн төрөлд өрсөлдсөн билээ. Тэрээр хувийн төрөлд Финландын Ханнес Колемайнен, Шведийн Хяльмар Андерссон нарын дараа 3-т орж, хүрэл медаль хүртсэн бөгөөд мөнөөх Андерссон болон Иосеф Теренсторм нартай хамтдаа багийн төрөлд хурд сорьж алтан медалийн эзэн болжээ. Мөн 10000 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд шалгарсан боловч гараанд гараагүй аж.