Мусса Дембеле

Хөлбөмбөгчин

Мусса Сиди Яя Дембеле (нид. Moussa Sidi Yaya Dembélé, 1987 оны долоодугаар сарын 16-нд төрсөн) нь Бельгийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Фулхэм болон Бельгийн шигшээ багийн довтлогч юм. Түүний эцэг нь Мали, эх нь Бельги үндэстэн ажээ.

Мусса Дембеле

Дембеле Бельгийн шигшээд, 2011 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМусса Сиди Яя Дембеле
Төрсөн огноо1987 оны 7 сарын 16 (1987-07-16) (36 настай)
Төрсөн газарБельги, Вилрейк
Өндөр1.85 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багТоттенхэм Хотспур
Дугаар19
Өсвөрийн баг
2003–2004Жерминаль
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2005Жерминаль20(1)
2005–2006Виллем II33(9)
2006–2010АЗ118(24)
2010–2012Фулхэм62(5)
2012–Тоттенхэм Хотспур59(2)
Шигшээ баг
2002–2003Бельги (16-)3(0)
2003–2004Бельги (17-)6(1)
2004Бельги (18-)1(1)
2004–2006Бельги (19-)12(3)
2006–Бельги55(5)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 30.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 9 сарын 6

Замнал засварлах

Жерминаль Беерсхот, Виллем II засварлах

Дембеле 16 настайдаа нутгийнхаа дээд лигийн Жерминаль Беерсхот багаас мэргэжлийн замналаа эхлүүлсэн ба Голландын Эредивизийн 2005-06 оны улиралд тааруухан амжилттай явж байсан Виллем II багт ирж есөн гоол оруулаад амжжээ.

Алкмар Занстрек засварлах

2006 оны зун Голландын дээд лигт 1981, 2009 онуудад түрүүлж байсан АЗ буюу Алкмар Занстрек багт элсчээ. Энд тэрээр дасгалжуулагч Луи ван Галд онцгой таалагдахаар тоглолтыг үзүүлж байсан ч 2008 оны аравдугаар сард өвдөгний гэмтэл авч Эредивизийн замналаа ерөнхийд нь өндөрлөсөн юм.[1]

Фулхэм засварлах

Англид түүнийг Бирмингем Сити эгнээндээ элсүүлэхээр сонирхож[2] байсан ч эцсийн мөчид буюу 2010 оны наймдугаар сарын 12-нд байнгын өрсөлдөгч Фулхэм 5 сая фунт стерлингээр гурван жилийн гэрээ байгуулж 2013 оны турш хүчин зүтгүүлэхээр болсон байдаг байна.[3]

Анхны гараагаа наймдугаар сарын 22-нд Манчестер Юнайтед багийн эсрэг тоглолтонд сэлгээгээр хийжээ. Гурав хоногийн дараа гарааны үндсэн бүрэлдэхүүнд багтаж тоглосон тоглолтондоо хоёр ч гоол оруулсан Дембеле долоо хоногийн дараа нь Блэкпүүлтэй тоглосон тоглолтонд гоолын хоёр дамжуулалт өгч багт түргэн идээшсэнээ харуулж байв.

Шигшээ баг засварлах

Дембеле шигшээ багийн бүрэлдэхүүнд анхны гараагаа 2006 оны тавдугаар сарын 20-нд Словакын эсрэг сэлгээгээр гарч байв.[4]

Шагналууд засварлах

АЗ засварлах

Эшлэл засварлах

  1. "IM Scouting Profile". Archived from the original on 2012-05-27. Retrieved 2012-01-22.
  2. "Archive copy". Archived from the original on 2012-10-18. Retrieved 2012-01-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Dembele Joins Fulham". Fulham FC. Retrieved 18 August 2010.
  4. "Archive copy". Archived from the original on 2012-03-15. Retrieved 2012-01-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Холбоос засварлах