Блэкпүүл (хөлбөмбөгийн баг)

Хөлбөмбөгийн Блэкпүүл баг (Англи: Blackpool Football Club) нь Блэкпүүл хотын далайн эргийн бага хот «Ланкашир»-ээс гаралтай 1887 онд байгуулагдсан Английн хөлбөмбөгийн баг юм. Тэд 2009-10 оны улирлын төгсгөлд «Английн хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн»-ий «плей-офф»-ын тоглолтонд түрүүлэн 2010-11 оны улирлаар Премьер лигт дэвшсэний сацуу лигийн тэмцээнд тасралтгүй 100 дахь улирлаа угтаж байгаа ажээ. Блэкпүүл анх удаагаа Премьер лигт өрсөлдөж байгаа бөгөөд энэ нь 1971 онд тэргүүн дивизээс унаснаас хойш энэ удаа дэвшин гарч ирсэн нь багийн түүхэн дэх томоохон үзүүлэлт болж байгаа юм. Есөн жилийн хугацаанд дөрвөн дивиз дамжин тогложээ. Дээрх плей-оффын шатны тоглолтоор дивиз өөд дэвшдэг заншил нь Блэкпүүлийг содон үзүүлэлтийн эзэн болгодог. Энэ нь нийт дөрвөн удаа плей-оффоор дамжин дэвшиж байсан тохиолдол юм.

Блэкпүүл
Бүтэн нэрХөлбөмбөгийн Блэкпүүл баг
Хоч нэрДалайгаар хөвөөлөгчид
Байгуулагдсан1887 оны 6 сарын 27[1]
Цэнгэлдэх хүрээлэнБлумфилд Роуд
Блэкпул, Англи
(Багтаамж: 12,555)
ЭзэнАнглиОуэн Юстон
ЛатвиВалерий Белоконь
ЕрөнхийлөгчАнглиОуэн Юстон
МенежерАнглиИан Холлоуэй
АхлагчЯмайкаЖейсон Эуэл
ЛигLeague One (D3)
2018–1910 дугаар байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Блэкпүүл 1953 онд «АХХ-ны» цомын тэмцээнд түрүүлсэн нь өдгөөг хүртэл хамгийн шилдэг амжилт нь бөгөөд тодотговол, Болтон Уондерерс багийг 4-3 харьцаагаар Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд хожихдоо Стэнли Мэтьюзийн ачаар гайхалтай ялалт байгуулан «Мэтьюзийн шигшээ тоглолт» хэмээн нэршиж хэвшжээ.

Тус багийг 2009 оны тавдугаар сараас Англи мэргэжилтэн Иан Холлоуэй дасгалжуулах болж, алба хаших анхныхаа улирлаа Премьер лигт багийнхаа хамтаар дэвшсэн билээ. 2009-10 оны улирлын төгсгөлд Блэкпүүлийн энэхүү дасгалжуулагч 41.3 хувийн өндөр амжилтыг үзүүлж, хорин таван жилийн өмнөх түүхэн үеийг авчирсан эрхэм юм.

Тоглогчид засварлах

 
Блэкпул багийн ахлагч Жейсон Эуэл
2010 оны есдүгээр сарын 1-ний байдлаар.[2][3]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч








Алдартай тоглогчид засварлах

  •  Жимми Армфилд (1954-71)
  •  Питер Дохерти (?)
  •  Стэнли Мэтьюз (1947-61)
  •  Стэн Мортенсен (1946-55)
  •  Алан Болл (1971-78)

Шагналууд засварлах

Шагнал Тоо Он
Лиг
Аварга 1 1929—30 (II дивиз)
Дэвшсэн 3 1936—37 (II-аас I рүү); 1967—70 (II-аас I рүү); 1984—85 ((IV-өөс III руу))
Плей-оффоор дэвшсэн 4 1991—92 (IV-өөс шинэ II руу); 2000—01 (III-аас II руу); 2006—07 (Лигийн АШТ рүү); 2009—2010 (Лигийн АШТ-ээс Премьер лиг рүү)
Цомууд
АХХ-ны цомын түрүү 1 1953
Англи-Италийн цомын түрүү 1 1971
Football League Trophy тэмцээний түрүү 2 2002, 2004
South West Challenge Cup тэмцээний түрүү 1 2010
League War Cup тэмцээний түрүү 1 1943
Ланкаширын өсвөрийн цомын түрүү 7 1936, 1937, 1942, 1954, 1994, 1995, 1996
Ланкаширын өсвөрийн цомын түрүү 2 1888, 1891

Лигийн үзүүлэлтүүд засварлах

  • 1889–1896: Ланкаширын лиг
  • 1896–1899: Хоёрдугаар дивиз
  • 1899–1900: Ланкаширын лиг рүү улирсан
  • 1900–1915: Хоёрдугаар дивиз (2)
  • 1915–1919: Дэлхийн I дайнаас шалтгаалан оролцоогүй
  • 1919–1930: Хоёрдугаар дивиз (2)
  • 1930–1933: Нэгдүгээр дивиз (1)
  • 1933–1937: Хоёрдугаар дивиз (2)
  • 1937–1939: Нэгдүгээр дивиз (1)
  • 1939–1946: Дэлхийн II дайнаас шалтгаалан оролцоогүй
  • 1946–1967: Нэгдүгээр дивиз (1)
  • 1967–1970: Хоёрдугаар дивиз (2)
 
  • 1970–1971: Нэгдүгээр дивиз (1)
  • 1971–1978: Хоёрдугаар дивиз (2)
  • 1978–1981: Гуравдугаар дивиз (3)
  • 1981–1985: Дөрөвдүгээр дивиз (4)
  • 1985–1990: Гуравдугаар дивиз (3)
  • 1990–1992: Дөрөвдүгээр дивиз (4)
  • 1992–2000: Хоёрдугаар дивиз (3)
  • 2000–2001: Гуравдугаар дивиз (4)
  • 2001–2007: Хоёрдугаар дивиз/Нэгдүгээр дивиз (3)
  • 2007–2010: Лигйин АШТ (2)
  • 2010-одоо: Премьер лиг (1)

Уншиж болох ном, товхимолууд засварлах

  • Daniels, Robin (17 October 1972). Blackpool Football: The Official Club History (1st ed.). Robert Hale Ltd. ISBN 0709135017.
  • Wolstenholme, Gerry (7 December 1998). Cup Kings - Blackpool 1953. Blackpool: The Bluecoat Press. ISBN 1872568580.
  • Prestage, Michael (September 2000). Blackpool: The Glory Years Remembered (1st ed.). Breedon Books Publishing Co Ltd. ISBN 1859831982.
  • Singleton, Steve, ed. (19 December 2007). Legends: The Great Players of Blackpool F.C (1st ed.). Blackpool: At Heart Ltd. ISBN 1845471822.
  • Gillatt, Peter (30 November 2009). Blackpool FC on This Day: History, Facts and Figures from Every Day of the Year. Pitch Publishing Ltd. ISBN 1905411502.

Эшлэл засварлах

  1. Calley, Roy (20 October 1992). Blackpool: A Complete Record 1887–1992. Breedon Books Publishing Co Ltd. ISBN 187362607X.
  2. "Blackpool Team Profiles". Blackpool FC. 2010-08-13. Retrieved 2010-08-14.
  3. "Squad numbers revealed". Blackpool FC. 2010-08-13. Retrieved 2010-08-14.

Холбоос засварлах

Тэмцээн
Үр дүн
Хүснэгт
Үзүүлэлтүүд