Z хувиргалт
Хялбараар хэлбэл, Лапласын хувиргалтын дискрет хэлбэрийг Z хувиргалт гэж ойлгож болно. Лапласын хувиргалт нь тасралтгүй үргэлжлэх хугацааны (continuous time) буюу аналог системийн тухай ойлголт байдаг тул энэ аргыг тоон системд оруулж харгалзах хувиргалт болон боловсруулалтыг хийхийн тулд түүний дискрет хугацааны (discrete time) хувилбар болох Z хувиргалтыг хэрэглэнэ. Лапласын хувиргалтаас Z хувиргалтанд шилжихийн тулд хэд хэдэн ойролцооллыг хэрэглэдэг байна. Эдгээр ойролцоолол нь тухайн судлаачийн сонголт болон хэрэглээнээс хамаарна. Аль ч тохиолдол нь байсан, Z хувиргалтын үед дамжуулах функцийн туйл-тэг (pole-zero) нь Z хавтгайд байгуулсан нэгж тойргийн дотор, гадна аль эсвэл холимог байрлалд оршиж байдаг байна.